2017-04-12 14:49
Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн гурван сурагч хоолонд хордсон хэрэг өнгөрөгч даваа гаригт (2017.04.10) гарсан. Хүүхдүүд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн тусламж авсан ч нэг нь амиа алдсан юм. Хоолонд хордсон сурагчид нэг айлын хүүхдүүд байсан бөгөөд Батсүмбэрийн дотуур байранд амьдардаг байжээ. Тухайн өдөр дотуур байрныхаа хоолыг идсэнээс болж шууд гүйлгэж, бөөлжих шинж […]










