Батсүмбэр суманд нэг гэр бүлийн дөрвөн хүүхэд хоолонд хордож нэг нь харамсалтайгаар амиа алдсан талаар өчигдөр (2017.04.12) мэдээлсэн. Энэ хэрэг өнгөрөгч даваа гаригт гарсан бөгөөд тухайн өдөр 230 хүүхдээс нэг айлын дөрвөн хүүхэд хордсон шалтгааныг холбогдох албаныхан тодруулхаар ажиллаж байна. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар хоолонд хордсон сурагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд “Нарантуул” худалдааны төвийн орчмоос өндөг авч идсэн гэж буй юм.
Одоогоор хордлогын шалтгааныг тодруулхаар мэргэжлийн хяналтын байгууллагаас хүүхдүүдийн хэрэглэсэн дотуур байрны хүнс, үйлчилгээ үзүүлсэн иргэдийн гар хөл, тэнд байгаа хоол хийсэн бараа бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд хүргүүлсэн байна. Шинжилгээний хугацаа гархаас нааш тодорхой мэдээлэл өгөх боломжгүйг албаныхан хэлж байгаа юм.