11 11 төвөөр сонин юу байна?
Иргэдийн санал бодлыг хүлээн авч, зохих байгууллагуудад хүргэн, асуудлыг шийдвэрлэх гүүр болж ажилладаг Засгийн газрын “11 11” төвд өнөөдөр (2017.04.12) ирсэн санал гомдлоос түүвэрлэн хүргэж байна.
№1704121007 БЗД-ийн 6 дугаар хороо, 21-77 тоотын иргэн байна. 1 дүгээр эмнэлэгийн зүүн талаас машин ачаад явчихсан байх юм. Бүртгэлд оруулаагүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Цагдаа тэр үед байгаагүй, уг нь цагдаагийн зөвшөөрөлтэй ачдаг биз дээ. Холбогдох газарт нь хэлж өгнө үү.
№1704128091 1072 хувьцааг Төрийн банкаар дамжуулж 300 мянгаар зарж байсан. Би 100 мянгыг нь л авч чадсан, үлдсэн 200 мянгыг нь аваагүй. Тэрний хувьцааг нь өгөхөөр болж байгаа юу?, мөнгийг нь өгөхөөр болж байгаа юу. Яаж шийдвэрлэхээр болсон бэ?
№1704122173 Тэтгэврийн тухай ярих гэсэн юм. Тэтгэврийн насыг хойшлуулна гэж байна. Юу гэсэн үг вэ? Хувиараа би тэтгэвэр (даатгал) төлөөд суугаад байдаг. Төлсний хэрэггүй болж байх шиг байна. Тэтгэвэрт гарахгүй үхэх нь байна шүү дээ.
№1704122350 СХД-ийн 14 дүгээр хороо, 12-358 тоотын иргэн байна. Өрхийн амьжиргааны судалгаа авсан юм. Ажилтай байж таараад байгаагүй, тэгээд 4 хүүхэдтэй хүнд хүүхдийн 20 мянгыг өгч болохгүй юм уу. Үүнийг цааш нь дамжуулж хэлж өгнө үү.
№1704128793 СБД-ийн 1 дүгээр хороонд байдаг Чойжин ламын сүмийн баруун талын нийтийн эзэмшлийн талбайн зогсоолыг ойр орчмын компаниуд нь уяа, олс татаад өмчилж аваад байх юм. Холбогдох газар нь мэдээлж өгнө үү.
№1704124279 Иргэн Оюунцэцэг “Нохойнуудыг хаа сайгуй зугаацуулж хүүхдийн тоглоомын талбай дээгүүр бааж шээлгээд байх юм. Үүнийг хариуцдаг газар гэж байна уу. Айл болгон нохойтой орон сууцнаас 1000 төгрөг авдаг юм. Нохойны баас шээс нь дийлдэхээ болилоо. Энд хүн амьдрах гээд байгаа юм уу, нохой амьдрах гээд байгаа …
№1704124197 БГД-ийн хүүхдийн түргэний дуудлага авдаг эмчид гомдол гаргаж байна. Энэ эмч хэрээс хэтэрч байна. Нэг удаагийн үйлдэл биш. Дуудлага өгөх гэж их юм болно. Хүүхэд халуураад байна гэхээр лаа хий, сайн хөхүүл гэдэг зөвлөгөө өгдөг. Эвтэйхэн яриад дуудлага өгөх гэсэн юм гэхээр ирдэггүй. Өөрсдөө ирж үзүүл гэдэг.
№1704115789 Сайн байна уу. Манай байрны хажууд зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй нь мэдэгдэхгүй 12 давхар барилга баригдаж байгаа юм. Гэтэл уг барилга бохирын шугамаа манай байрны подвалын ханыг цөмлөн байрны маань бохирын шугамтай холбочихсон байх юм. Ингэж холбож болдог хэрэг үү.
№1704116181 Саруул зах гэж байдаг. СБД-ийн 3 дугаар хороонд харьяалагддаг юм байна. Тэднийх шатсан ба одоо засвар хийж байгаа юм, барилгын ажил. Миний ойлгосноор бол байшингаа нураагаад шинээр байшин барих гэж байгаа юм шиг байгаа юм. Гэхдээ хажууд нь байдаг бөөний лангуунууд ажиллаж байгаа, иргэд үйлчлүүлж байгаа шүү.