Нийслэлийн төрөх эмнэлгүүдийн ачаалал багасч эх хүүхдийн цогц эмнэлэг удахгүй ашиглалт орхоор болжээ.Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ирэх оны наймдугаар сард бүрэн дуусч улсын комисст хүлээгэж өгөх юм байна.
Эмнэлэг ашиглалтад орсноор олон улсын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэг ажиллаж эхлэх гэнэ.
Эмнэлгийн барилгын ажил, дэд бүтэц барих төслийн концессын гэрээг “Томо бюлдинг” ХХК-тай байгуулж гарын үсэг зурах эрхийг Үндэсний хөгжлийн газар /Б.Баярсайхан/-д өгчээ. Засгийн газар төслийн нийт хөрөнгө оруулалт болох 25,724,600,000 төгрөгийг 2020 оноос тодорхой хуваарийн дагуу эргэн төлөх аж.