Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн гурван сурагч хоолонд хордсон хэрэг өнгөрөгч даваа гаригт (2017.04.10) гарсан. Хүүхдүүд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн тусламж авсан ч нэг нь амиа алдсан юм.
Хоолонд хордсон сурагчид нэг айлын хүүхдүүд байсан бөгөөд Батсүмбэрийн дотуур байранд амьдардаг байжээ. Тухайн өдөр дотуур байрныхаа хоолыг идсэнээс болж шууд гүйлгэж, бөөлжих шинж тэмдэг өгсөн байна. Тэдний гэр СХД-ийн есдүгээр хороонд байрладаг ба ээж нь хүүхдүүдээ дүүргийнхээ эмнэлэгт үзүүлэхэд ХӨСҮТ-д очиж үзүүлэхийг зөвлөжээ. Гэвч, ХӨСҮТ-д хандалгүй гэртээ байлгаснаас болоод нэг нь шоконд орж үхлийн аюулд хүрчээ. Одоогоор хоёр хүүхдийг Халдварт, өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д эмчилж байгаа ажээ.