Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар Японы Токио хотын Адачи дүүргийн Шиндэн хороололд 535 сая төгрөгийн үнэтэй байр авчээ.
Гэвч 2008, 2009 оны хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй байна. Уг байраа 2010 онд зарсан ч орлого болох 535 сая төгрөгийг мөн л хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй гэнэ.
Хонгконгийн “Эйч Эс Би Си” банкин дахь оффшор данс болон МИАТ-ийн захирал асан Ч.Хоролсүрэнгийн нэр дээр хадгалуулсан мөнгөний талаар 2007 оноос хойш мэдүүлээгүй. 2011 онд Солонгосын Чэжү аралд 600 сая вонноор худалдаж авсан байраа 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй зэрэг нь тодорхой болсон талаар эх сурвалжууд мэдээлэв.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, Ж.Батсайхан, “Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг хөрөнгө орлогоо дутуу мэдээлсэн гэх үндэслэлээр шалгах хүсэлт АТГ-т ирсэн. Хяналт шалгалтаар Д.Сугар гадаад дахь оффшор данс, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй нь тогтоогдсон. Үүний дагуу түүнд хариуцлага хүлээлгэх талаар АТГ-аас Үндсэн хуулийн цэц болон УИХ-д албан ёсоор хандсан” гэв.
Гэвч Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг их л сайн хамгаалалтай хүн, МАН-ын угшилтай хүн, МАН эрх барьж байхад түүнийг бүр ч барахгүй гэх юм билээ. Ямартай ч, хүү нь хар тамхины хэрэгт холбогдохоор гаргаад л авчихдаг, өмнө нь өөрийнх нь гадаад дахь үл хөдлөх хөрөнгө ил болохоор дараад л өнгөрчихдөг тийм л нэгэн хүн билээ. Үндсэн хуулийн цэцийн дээр зөвхөн “Хөх тэнгэр” л байна гэж заасан байдаг. Тэгвэл мөнх хөх тэнгэрээс өөр захирагдах эзэнгүй Д.Сугарын үйлдэл хэрээс хэтэрч, доороо байгаа хууль шүүхийн байгууллагуудад нөлөөлдгийг нь дээрх хэргүүд батлаад байгаа бус уу.
Үүнээс гадна түүнд бас нэгэн том хэрэг байгаа нь “Эрдэнэт”-ийн 51 хувийг гаднын банкинд барьцаанд тавихад Төрийн өмнөөс гарын үсэг зурсан явдал юм. Тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар Д.Сугар ажиллаж байв.
Нинж
Эх сурвалж ugluu.mn
2 comments
Мөнх хөх тэнгэр нь цээрлүүлчих байлгүй дээ.
Сугар гэж нэг сайн эр байнаа. Төрсөн бие нь гэмт хэргүийн үүр. Төрүүлсэн үр нь хар тамхины яндан. Ийм хүнээ төр толгойг нь илж ялыг нь зузааруулаад л…