Статистикийн ерөнхий газраас өчигдөр (2017.04.12) гаргасан тайлангийн мэдээллээр манай улсын гадаад худалдааны ашиг өссөн үзүүлэлттэй байна. Нүүрсний нийлүүлэлт 446 хувиар, нийт ашигт малтмалын экспорт 58 хувиар өссөн нь үүнд нөлөөлжээ. Энэ оны эхний улиралд Монголын экспортод гаргасан нийт бүтээгдэхүүний 89.2 хувийг ашигт малтмал эзэлж байна гэж reuters агентлаг мэдээлжээ.
Гадаад худалдааны ашиг энэ оны эхний улиралд 2016 оны мөн үеийнхээс 45.5 хувиар өсөн 523.7 сая долларт хүрсэн байна. Өнгөрөгч онд мөн 2015 онтой харьцуулхад 79 хувиар өсч 1.56 тэрбум ам.долларт хүрчээ. Тус агентлагийн нийтлэлдээ гадаадын хөрөнгө оруулалт татарч, ашигт малтмалын үнэ буурсны улмаас эдийн засгийн өсөлт нь саарч, төгрөгийн ханш суларснаар Монгол Улс хямралд орсон юм. Бондын өрөө хугацаанд нь эргэн төлж чадахгүйд хүрч болзошгүй гэсэн түгшүүр нэмэгдэж байх үед тус улсын Засгийн газар Олон улсын валютын сан болон бусад түншээсээ 5.5 тэрбум долларын тусламж авах тохиролцоонд хүрсэн билээ. Өмнөх Засгийн газар санхүүгийн түрэмгий бодлогууд хэрэгжүүлсний улмаас улс орны эдийн засгийг хямралд оруулсан гэж тус улсын эрх баригч МАН үзэж байна хэмээн онцолжээ.
/ http://af.reuters.com/article/energyOilNews/idAFL3N1HK3RB/