2020-12-15 14:51
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан цахилгааны хэрэглээний төлбөрийг төр даах болсонтой холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн талаар мэдээллээ. Энэ янзаараа хэрэглээ нэмэгсэн хэвээр байвал цахилгааны хязгаарлалт хийхээс өөр арга байхгүй гэдгийг иргэд, олон нийтэд сануулж байна. Цахилгааны хязгаарлалтад орохгүйн тулд илүү хэрэглээнээсээ татгалзаарай гэдгийг дахин дахин захив. Ялангуяа оройн 17-21 цагийн хооронд халаагуур битгий залгаарай […]










