Манай улсад коронавирус тархалт гэр бүлийн хүрээнд ялангуяа хосууд халдвар авах эрсдэл их байгаа талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.
Тэрбээр үргэлжлүүлэн “Гэр бүлийн хүрээнд халдвар тархах эрсдэлийг бууруулахын тулд өрөө тасалгаандаа 2 цаг тутамд 10-20 минутын хугацаанд агааржуулалт буюу агаар сэлгэлт хийх, зочин урихгүй байх, айлд зочлохгүй байх, гэртээ 1.5-2 метрийн зай барих, давс, сода, нимбэгний уусмалаар долоо хоног сөөлжин хоолойгоо зайлах , шингэн бүлээн зүйл уух, аарц, шөл ууж дархлаагаа дэмжих, цэгэн иллэг хийх, бага насны хүүхдийг шүлстэж үнэсэхгүй байх, бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байх, гэр бүлийн гишүүд тусдаа аяга, таваг, алчууртай байх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг дагаж мөрдөх хэрэгтэй байгааг анхаарууллаа.
Л.Баяр