АТГ-аас 485 хэргийг мөрдөн шалгаж байна

2020-12-15 11:571min0
49b718f4cae2da31c52672e3c4381c5f

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 17 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 62 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар хоёрыг прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 495 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 1 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 485 хэрэг шалгагдаж байна.

Авлигатай тэмцэх газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй