“Mesic” пэйж хуудасны хамт олон “коронавируст халдварын үеийн хүн амын сэтгэцийн тулгамдсан асуудал”-д судалгаа хийсэн тайлангаа цахим хуудсаараа олон нийтэд танилцууллаа.
Иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих зорилготой уг хуудсыг ажиллуулдаг байна.
“Medic” фейсбүүк хуудсын хамт олон цаг үеийн байдалтай холбоотой “Коронавируст халдварын үеийн хүн амын сэтгэцийн тулгамдсан асуудал” тандалт судалгааг 2020 оны 11 сарын 21-27 ны хооронд нэг агшингийн судалгааны загвараар олон нийтийн цахим орчинд (фейсбүк, твиттер, гүүгл) суурилан, Монгол улсын хэмжээнд интернэт хэрэглэдэг 2656300 хүнийг төлөөлж чадахуйц нийт 4333 оролцогчийг хамруулан хийсэн байна.
Тус хуудасны хамт олон “Бид сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэхдээ олон улсын хэмжээнд өргөн хэрэглэдэг (PHQ-9, GAD-7 ) стандарт сорилыг ашиглаж, үр дүнгийн боловсруулалтыг EPI INFO, SPSS 23.0, Microsoft Excel программыг хэрэглэн тооцлоо. Судалгааны мэдээллийг нийтэд түгээхдээ бидний оюуны хөдөлмөрийг хүндэтгэн эх сурвалжийг дурдахыг та бүхнээс хүсч байна. Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалцгаая!” гэжээ.