Дэлхийн нийт хүн амын ердөө 3%-ийг эмч, эмнэлгийн ажилтнууд бүрдүүлдэг. Гэтэд шинэ коронавирусийн халдварын нийт тохиолдлын 14 орчим хувь нь эмч, эмнэлгийн ажилтнууд байна гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус даваа гарагт хэвлэлийн мэдээллээрээ мэдэгджээ.
“Цар тахал эрүүл мэндийн салбарын ажилтнуудын маань өдөр бүрийн баатарлаг хөдөлмөрийг бүгдэд санууллаа” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.
Эмч, эмнэлгийн ажилтнуудыг халдвараас хамгаалах тусгай хэрэгслээр хангах, тэднийг хамгаалах асуудал хурцаар тавигдаж байна. Хөгжил буурай 47 улс оронд хоёр эмнэлэг тутмын нэг нь ус хангамжид холбогдоогүй зэрэг асуудлууд үүссэнийг тэрбээр онцолжээ. Тиймээс ДЭМБ-ын тэргүүн хүн төрөлхтнийг ус хангамж, эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлөөр хангах шаардлагатай гэсэн байна.