Орон нутгаас Улаанбаатар хот руу өчигдөр 9161 иргэн зорчжээ

2020-12-15 12:361min0
128078802_2794015580875403_1052371223730393992_o_20201209015327

Энэ сарын 1-нээс Улаанбаатарт болон орон нутагт гацсан иргэдийг буцааж эхэлсэн билээ. Өчигдрийн байдлаар хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос орон нутаг руу 22 чиглэлд 1,385, тээврийн хэрэгслээр 49,202 хүн зорчсон байна. Харин орон нутгаас нийслэл рүү 664 тээврийн хэрэгслээр 9161 зорчигч 22 чиглэлээс зорчжээ.

Хувийн тээврийн хэрэгслээр нийслэлээс орон нутаг руу 16023 зорчигч 5414 тээврийн хэрэгслээр, орон нутгаас нийслэл рүү 9914 зорчигч 3929 тээврийн хэрэгслээр зорчсон байна. Нислэгийн мэдээллээр Улаанбаатараас орон нутаг руу нийт 1012 зорчигч, орон нутгаас Улаанбаатар руу нийт 452 зорчигч агаарын хөлгөөр зорчжээ.

PCR шинжилгээнд нийт 117677 иргэн хамрагдсанаас өчигдрийн байдлаар  66237 иргэн буюу нийт шинжилгээ өгсөн иргэдийн 56.3 хувь нь Улаанбаатар хотоос гарсан байна. 

Нийслэлийн гурван авто буудлын ачаалал багассан бөгөөд түр журмын хүрээнд хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулж байгааг ЗТХЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй