“COVID-19”-ийн халдварын тархалтаар дэлхийд тэргүүлж байгаа улс бол АНУ юм. Тус улсад нийт 16.7 сая тохиолдол бүртгэгдэж 306 мянга иргэн нас бараад байна.
Тэгвэл тус улс даваа гарагаас эхлэн масс дархлаажуулалтын хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна. Ингэхдээ эхний ээлжид халдвар авах эрсдэл бүхий эмч, эмнэлгийн ажилчид, ахмад настнуудыг вакцинд хамруулах юм. Ингээд Нью Йорк хотын Күинс дүүргийн эмнэлгийн сувилагч Сандра Линдси АНУ-д Covid-19 өвчний эсрэг вакцин хийлгэсэн анхны хүмүүсийн нэг болжээ.
Харин энгийн иргэд дархлаажуулалтад хамрагдах хүртэл нэг сарын хугацаа шаардлагатай юм байна.
Цагаан ордны “Operation Warp Speed” хөтөлбөрийн ахлах зөвлөх, доктор Монсеф Слауи “2021 оны гуравдугаар сар гэхэд АНУ-ын нийт иргэдийн 30 хувь буюу 100 сая гаруй иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн” гэж мэдээлжээ.
АНУ улсад арванхоёрдугаар сар гарснаас хойш өдөрт шинээр 184-250 мянган тохиолдолд нэмэгдэж, дунджаар 2500 гаруй хүн коронавирусийн халдварын улмаас нас барсаар байгаа юм.
Л.Баяр