Хууль зөрчсөн УИХ-ын дарга суудлаа чөлөөлөхгүй бол УИХ-ын 40 орчим гишүүн хуралдаанд оролцохгүй гэж  Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд дөнгөж сая мэдэгдэж, бойкот хийхээ зарлалаа.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу Ж.Батзандан тэргүүтэй нэр бүхий гишүүдийн албан тоотыг хуулийн дагуу хэлэлцээгүй. Үүний дараа Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүдээс 60 тэрбум төгрөгийн асуудлаар нийтийн сонсгол хийх тухай асуудлыг хэлэлцээгүй. Мөн ээлжит бус чуулган хуралдуулах нэр бүхий гишүүдийн саналыг хэлэлцээгүй. Тийм учраас УИХ-ын дарга хууль тогтоомжийг маш тодорхой зөрчиж байна гэж гишүүд үзэж байгаа юм байна. Хамгийн сүүлд Ерөнхий сайдыг огцруулах тухай 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №12989 албан тоотыг 26 гишүүн өргөн барихад УИХ-ын дарга өөрөө гарын үсгээ зурж, өөрөө албан тоотыг хүлээн авч, одоо өөрөө  тэр хуралдааныг удирдахаар зэхэж байна. Энэ нь Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.3-ыг ноцтой зөрчсөн үйл явдал болсон гэж бид үзэж байгаа.” гэж ярьж байна.

Гишүүд “М.Энхболд гэдэг хүнээс болж Засгийн газар огцрох хүртэл улс төрийн тогтворгүй байдал дээрээ тулж байна. Төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг тус тус тусдаа байх ёстой. М.Энхболд гэдэг ашиг сонирхолын зөрчилтэй энэ хүнээр удирдуулах боломжгүй учраас парламент тарахаас өөр аргагүй гэж үзэж байгаа юм. Ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр удирдуулсан энэ УИХ-ын чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна. Өнөөдөр байхгүй гишүүдийн картыг бүртгэж байгаад ирц бүрдсэн гээд хуралдаанаа эхлүүлэх гэж байна. Монгол төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд УИХ-ын дарга өөрөө чөлөөлөгдөх ёстой.” гэв.

УИХ-ын дарга хуралдааны ирц бүрдэхгүй байна гэж гишүүдэд сануулга хэлж байхдаа “Ирцэнд ороод гарсан таван гишүүнийг картаа хийхийг сануулаад, өглөө нь ирцээ бүртгүүлээд гарсан таван гишүүний ирцийг тооцоод хуралдаанаа эхлүүлье.” гэж байсан юм. Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийн танилцуулгаар үргэлжилж байна.

By updown

One thought on “УИХ-ын гишүүд чуулганд оролцохгүй, бойкот хийхээ мэдэгдлээ”
  1. аРДЫН намын энэ хэдэн бандааш толгойтнуудыг сонгодог л энэ цагийн гол алдаа. бандааш толгойдоо углуусан энэ залуус хөөрүү цэргийн бага даргын командаар төр засгаар тоглож байна биш үү

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн