УИХ-ын чуулган 10:00 цагт эхлэх байсан ч одоо болтол ирц бүрдээгүйн улмаас хуралдаан эхлээгүй байна. УИХ-ын дарга М.Энхболд гишүүдийг танхимдаа цуглаж, хуралдаанд оролцохыг шаардаж байна. Тэрээр “Чуулган эхлэх хугацаанаасаа цаг хорин минут өнгөрлөө. Г.Занданшатар сайд сайд нараа оруулъя, чуулганы хуралдаанаа эхлүүлье. АН-ын өглөө орж ирсэн гишүүд картаа хийчих. Өглөө ирээд буцаагаад картаа сугалсан гишүүд дэгийн дагуу ирцэнд орсон.” гээд бүртгэлд ороогүй гишүүдийн нэрсийг дуудлаа. Одоогоор 36 гишүүн ирцээ бүртгүүлжээ.
Өнөөдрийн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх ёстой. Хэлэлцэх асуудал хугацаатай шүү гэдгийг УИХ-ын дарга гишүүдэд мөн анхаарууллаа. Мөн өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс гадна Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх учраас Засгийн газрын гишүүд бүгд оролцож, байр сууриа илэрхийлэх ёстой гэв.
2 comments
М.Энхболдоо юундаа ингэн ингэн наад суудалтайгаа зууралдаад байгаа юм бэ? Огцроод ирц бүрдэхгүй энэ тэр гэж өөрийгөө удирдаж чадахгүй зангараггүй байдлаа харуулах хэрэг байна уу
энхболдыг огцорхыг шаардаж байна. жинхэн авилгын эцэг,төрийн ажлын гацаа,хуйвалдаан хийгч бусдыг явуулагдагч дэвэргэгч юм биш үү. болимоор юм ухаан байнуу чамд огцорооч ээ