Увс нуурын хотгорын дархан цаазат газрын 2018-2022 онд хэрэгжүүлэх хамтарсан менежмент төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд төлөвлөгөөт ажлын эхний үе шат дуусчээ. Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд 2011 оны 5 дугаар сарын 31-нд Увс нуурын хотгорын дархан цаазат газрыг байгуулсан юм. Энэхүү төлөвлөгөөт ажлын эхний үе шат дууссаныг тохиолдуулан холбогдогч талуудад танилцуулж санал авах үйл ажиллагаа, хэлэлцүүлгийг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд энэ сарын 21-ний өдөр зохион байгуулсан байна.

Тус хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газар, МУИС, Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэн, Газарзүй гео экологийн хүрээлэн, Ирвэс хамгаалах сан, ОХУ-ын “Увс нуурын хотгор”-ын дархан цаазат газар, ОХУ-ын Сайлюгемийн Байгалийн цогцолбор газар, Увс нуур, Монгол алтай нуруу болон Хан Хөхийн нурууны ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны төлөөллүүд оролцжээ.

ЭХ СУРВАЛЖ: БОАЖЯ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн