ОӨУБЕГ, Хууль сахиулах их сургууль, Шинжлэх ухаан технологийн сантай хамтран “Дээшлэх амьдралын эх-Инноваци” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, шинээр зохион бүтээсэн болон патент, гэрчилгээ авсан бүтээлийн үзэсгэлэнг зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр “Оюуны өмчийн нийгэм, эдийн засаг, соёлын ач холбогдол”, “Оюуны өмчийн эрх зүйн зохицуулалтын дэлхий нийтийн чиг хандлага”, “Инновацийн үр дүн, түүний хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, инноваци болон зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэлийг амжилттай хэрэгжүүлж байгаа байгууллагууд туршлагаасаа хуваалцав.
Түүнчлэн Бага хуралд Шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл, шинийг санаачлагч, шилдэг зохион бүтээгчид, зохиогчийн эрхийн салбарт ажилладаг байгууллагын төлөөлөл болон оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, оюуны өмчийн салбарын ажилтан албан хаагчид зэрэг нийт 150 хүн оролцлоо. НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 26-ны өдрийг “ Оюуны өмчийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Оюуны өмчийг хамгаалах өдрийг энэ жил “Дээшлэх амьдралын эх- инноваци” уриатайгаар тэмдэглэж байна.
ЭХ СУРВАЛЖ: ХЗДХЯ