Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол дахь суурин төлөөлөгч, хадагтай Ёланда Фернандез Ломментайг хүлээн авч уулзлаа. АХБ-ны суурин төлөөлөгчийн зүгээс БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг Засгийн газрын гишүүнээр томилогдсонд баяр хүргээд, Монгол Улсын Засгийн газартай урт удаан хугацаанд үр дүнтэй үргэлжилж ирсэн хамтын ажиллагаагаа цаашид ч улам өргөжүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн […]