Apple жолоочгүй машин үйлдвэрлэхээр судалж байна. Хэдийгээр бусдаасаа хоцорч энэ салбарт орж байгаа ч тус компанид $246 тэрбумын бэлэн мөнгө байгаа тул тэргүүний технологийг худалдан авч, түрүүлж гүйцэх чадал байгаа юм. Одоогоор Калифорнид 29 компани автомат жолоодлоготой машины туршилт хийх эрхээ аваад байгаагийн дотор Форд, Женерал Моторс, BMW, Фольксваген, Тесла, Google зэрэг байгууллагууд багтаж байна. Apple компанийн хувьд эртнээс жолоочгүй автомашины технологийг сонирхон судалж байсан билээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн