БНСУ-ын Ерөнхийлөгч асан хатагтай Пак Гын Хэд 13 зүйл ангиар ял тулгалаа.Тус улсын Прокурорын газраас түүнийг авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр буруутгасныг өнөөдөр (2017.04.17) мэдээллээ. Тодруулбал, Пак Гын Хэ албан тушаалаа ашиглан том компаниудаас найзынхаа сангаар дамжуулан их хэмжээний мөнгийг авлига болгон авсан гэдгийг прокурор тогтоогоод байгаа аж.
Тэрбээр Сөүлийн саатуулах төвд хоригдсон хэвээр байх ба шүүх ажиллагаа хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа юм. Ингэснээр түүнд холбогдох хэргийг албан ёсоор шүүж эхлэх юм. Шүүх ажиллагаа хэзээ эхлэх нь тодорхойгүй ч ирэх сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө болохгүй гэдгийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд бичих болжээ. Ямартай ч Пак Гын Хэд бүх насаар нь хорих ял өгч магадгүй гэнэ. Мөн Lotte Group-ийн ерөнхийлөгч Син Дон Бинд мөн ижил үндэслэлээр ял тулгасан байна.