Дэлхийн хамгийн аймшигтай газар

Дэлхийн хамгийн аймшигтай арван газрын нэг Винчестерийн сүнстэй байшин Калифорнийн San Josfi-д байдаг. 1881 онд Olivier Winchester-ийн бэлэвсэн эхнэр өөрийн байшингаа хамгийн анх сүнстэй гэдгийг олон нийтэд зарлаж байжээ. Байшингийн эзэн зэвсэг үйлдвэрлэдэгээрээ алдартай нэгэн байсан. Харин байшингийн эзэгтэй өөрийнх нь тансаг харшид сүнснүүд харагдах болсонд ихэд эмзэглэж байжээ.
Байшинд тахир дутуу болсон цэргийн сүнснүүд олноороо харагддаг ба тэд “Winchester” зэвсгийн үйлдвэрийн тэсрэх бөмбөгөнд өртсөн хүмүүс байсан гэж далдыг харагчид хэлсэн байна. Гэсэн ч тансаг харшаа орхиж явахыг хүсээгүй бэлэвсэн эхнэрт үзмэрчид сүнснүүдээс тусдаа амьдрахыг хүсвэл нэмж өрөө барихыг зөвлөсөн байна.
Хатагтай Sarah Winchester харшиндаа 40 жилийн дотор 100 гаруй өрөө нэмж барьсан бөгөөд 1922 онд нас баржээ. Одоо түүний сүнстэй харшид жуулчид олноороо зочилдог бөгөөд тэд байшингийн сүнсэнд татагддаг юм байна.
Хэн нэгний тасралтгүй алхах хөлийн чимээ, энд тэнд сүүмэлзэн харагдах галын дөл, байсхийгээд өөрөө эргэх хаалганы бариул, зоргоороо савах хаалганууд гээд учир нь үл ойлгогдох нууц олонтой энэ байшин адал явдал хайгчид, хий үзэгдэл байдаг гэдэгт итгэдэггүй жуулчдыг ч эвгүйцүүлж чаддаг гэнэ.
Winchester_Mystery-HouseCherub-Fountain-1500x872-300x174 Дэлхийн хамгийн аймшигтай газар
Winchester-Mystery-House-long-shot-300x185 Дэлхийн хамгийн аймшигтай газар
Cursed-by-Spirits-The-Strange-Tale-of-the-Winchester-Mystery-House-4-300x185 Дэлхийн хамгийн аймшигтай газар

Түлхүүр үг:

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.