МЭӨ 13 дугаар зуунд амьдарч байсан Мемфис хотын захирагч Птамесийн булшнаас дэлхийн хамгийн анхны бяслаг олджээ. Хэдэн жилийн өмнө археологичдын олсон уг булшнаас нэгэн хатуу зүйл илэрсэн нь бяслаг байсан аж. Шинжээчдийн багийн удаан хугацааны шинжилгээний дүнд уг бүтээгдэхүүн нь 3200 жилийн өмнө хийгдсэн нь тогтоогджээ. Энэ талаар Бяслагийн хими, түүхийг голчлон судладаг Пол Киндстет “Уг бяслаг нь үнээ, ямааны сүүгээр хийдэг өнөөгийн бяслагтай төстэй ч амт нь илүү гашуун, хүчиллэг” хэмээн тайлбарлажээ. Археологичдийн баг эхлээд уг хатуу зүйлийг хор байх гэж болгоомжилж байсан аж.