Идэх дуртай шоколадаар нь хүнийг тодорхойлж болдог тухай Их Британийн сэтгэл судлаач К.Лангхем “Шоколадаар эмчлэхгүй”, “Дотоод ертөнцөө дэлгэхээс бүү ай” хэмээх номдоо өгүүлжээ. Сонгосон эд зүйлийнх нь хэлбэр тухайн хүний зан чанарын мэдээллийг агуулж байдаг гэнэ. Уншигч та ямар хэлбэрийн шоколадыг сонгох вэ?
Бөөрөнхий хэлбэртэй шоколаданд дуртай хүн сэтгэлийн хөөрөл ихтэй, найзархаг. Гол дутагдал нь хөнгөн хийсвэр зантай.
Дөрвөлжин хэлбэртэй шоколаданд дуртай хүн үнэнч шударга, бие даасан, итгэл дааж чадах хүний сонгох дүрс.
Зуувин хэлбэртэй шоколаданд дуртай хүн бусдыг сайн сонсож, ойлгож чаддаг нийтэч хүмүүс. Тэд хэрэгтэй үед биеэ барьж чаддаг, олон найзтай байх дуртай.
Мушгирсан хэлбэртэй шоколаданд дуртай хүн эрч хүчтэй ч зохион байгуулалт муутай хүн юм. Дурлалд азгүйтэх нь олон.
Ромб хэлбэртэй шоколаданд дуртай хүн мөнгөний хойноос улайран зүтгэгч. Тэд үргэлж хайрлуулж, энхрийлүүлж байхыг хүсдэг.
Гурвалжин хэлбэртэй шоколаданд дуртай хүн хутган үймүүлэгч төдийгүй бусдын санаа бодлыг харгалзаж үзэх дургүй хүмүүс. Мөн шоколадны төрөл амтыг хэрхэн таашааж байгаагаар нь хүний оюун санааг тодорхойлж болдог гэнэ.
Сүүтэй шоколаданд дуртай хүмүсс мөрөөдөмтгий, өнгөрснөө үргэлж эргэн харж байдаг. Хар шоколаданд дуртай хүмүүс эрч хүчтэй, зөвхөн урагшаа тэмүүлэгчид. Цагаан шоколад шийдвэр гаргахдаа маруухан, үлбэгэр хүмүүсийн сонгох шоколад.
Самартай шоколаданд дуртай хүмүүс дурламтгай байдаг. Мөн урлагт дуртай, түргэн сэтгэдэг, хэлбэр загвар хөөдөг.
Наргил модны самартай шоколаданд дуртай хүмүүс мөрөөдөх дуртай, өөдрөг сэтгэлтэй, шохоорхомтой байдаг.
Кофетой шоколаданд дуртай хүмүүс тэвчээргүй түргэн зантай. Харин бүх төрлийн шоколандыг амтархан иддэг (аль нэгийг нь онцолж байнга хэрэглэдэггүй) бол та ямар ч нөхцөлд зохицон амьдарч чаддаг, буурьтай хүн.