Мацаг барихыг дийлэнхдээ хүмүүс зүгээр өлсөхтэй адитгаж ойлгодог. Гэтэл үгүй юм. Мацаг барих хамгийн сайн өдрүүд бол шинэ сар буюу тэргэл сар гарахын өмнөх гурав хоног юм. Шинжлэх ухааны судалгаагаар тэргэл сар буюу энэ өдрүүдээс 3 хоногийн өмнө, хойно сарны татах хүч бие дэх шингэнийг дээш огшоож тархинд аваачдаг ажээ.

Даваа гариг

Эрхшээсэн гараг нь Сар. Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулъя гэвэл мөн элдэв харшилд өртдөг(ямар нэгэн харшилтай хүмүүс) энэ өдөр хоолоо сойж бацаг барьвал үлэмж тустай.

Мягмар гариг

Эрхшээсэн гараг нь Ангараг. Булчингийн ажиллагаа хариуцдаг энэ гаригт бидний түргэн хөдөлгөөнтэй болох эсэх, элдэв халдварт өвчинд өртөх, шарх өрөвсөл тэр ч байтугай архинд орох эсэх нь Ангаргаас хамаатай. Энэ өдөр хоолоо хасаж мацаг барьвал булчин шүрмэс чинь уян хатан болж таныг хурц өрөвсөлөөс хамгаална. Архинд автахгүй байх боломжийг бүрдүүлнэ.

Лхагва гараг

Эрхшээсэн гараг нь Буд. Энэ өдөр мацаг барьвал биен дэх бодисын солилцоо сайжирч оюуны чадамж дээшилнэ. Учир нь хий махбодтой буд гараг мөнхийн залуу насыг бэлгэддэг. Бие махбод залуужин төлжих нөлөөтэй.

Пүрэв гараг

Эрхшээсэн гараг нь Бархасбадь. Өвчин удаж ужгарсан, хэд хэдэн өвчнөөр өвчилсөн, жин илүүдсэн, эрхтэнүүдийн ачаалал илүүдсэн тохиолдолд мацаг барьвал өвчний хүндрэл арилж, шинээр өвчлөхгүй байх, мөн элгэний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх учир дэглэм сайн барь.

Баасан гараг

Эрхшээсэн гараг нь Сугар. Үзэсгэлэнт гоо байхыг хүсвэл хоолой бөгөөд бөөрний үйл ажиллагааг эрүүлжүүлэхийг хүсвэл, мөн арьсандаа өнгөний халдварт өвчин авахгүйн тулд мацаг барьвал ач тустай.

Бямба гараг

Эрхшээсэн гараг нь Санчир. Хүйтэн санчир эрхшээсэн энэ өдөр мацаг барьж дэглэм сахивал нугас нуруу, ясны гэмтэл, үе мөчний болон арьсны элдэв өвчнөөс сэргийлж чадна. Турахыг хүсвэл энэ өдөр хоолны дэглэмээ сайн сахиж чадвал амархан турна.

Ням гараг

Эрхшээсэн гараг нь Адъяа. Зүрх судасны болон цусны эргэлтийн системийг хариуцагч энэ наран гарагт мацаг барьж хоолоо хасвал дээрх эрхтэнүүд эрүүлжинэ. Энэ өдөр өөрийгөө бүтэн цэвэршүүлж чадвал өөдрөг үзэлтэн болж бүтэлгүй дурсамжаасаа салж чадна. Хүнд өвчтэй буюу бие султай хүмүүс бүтэн мацаглах албагүй, хагас мацаглаж болно. Үдийн хоолноос хойш дараа өдрийн өглөө хүртэл сард дөрвөн удаа мацаглаж байж болно. Ингээд аль гарагт мацаг барьвал ямар зүйлд илүү нөлөөлдөг болохыг ойлгосон болохоор нэг өдрийг сонгож аваад 7 хоногт нэг удаа мацаг барьж, биеэ цэвэршүүлж, амрааж заншаарай.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн