УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ангийн анд А.Сүхбатаа хашраахаар бие хамгаалагчаа илгээв үү

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч гэгдэх Улсын начин Б.Одхүүгийн танхай балмад үйлдэл хэрээс хэтэрлээ. Өмнө нь өөрөөсөө олон насаар ах Улсын заан Ц.Баярсайханы 10 гаруй шүдийг цөм цохиж, хүнд гэмтээн таван жилийн ял сонссон ч давж заалдах шатны шүүхээс хэргээ буцаалган, улмаар прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож, ялгүй өнгөрч байсан. Мөн Улсын харцага Г.Ганхуягийг ч бүлэглэн зодсон гээд зодоон нүдээн хийдгээрээ зартай нэгэн. Гэхдээ ялгүй өнгөрч, хэргээс мултардаг нь азтайдаа биш том “артай”-даа юм.

Улсын заан Ц.Баярсайханыг хүнд гэмтээсэн ч ялгүй үлдсэн нь тухайн үед Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжавын “тус” гэдэг. Том араар халхавч хийсэн түүнд төр төмөр нүүрээ харуулахгүй бол түүний гарт зодуулах хохирогчдын тоо хэрээсээ хэтрэх нь. Сүүлдээ бүр УИХ-ын гишүүний биед хүртэл халдаж, бүлэглэн зодсон хэрэг үйлдлээ.

Өнгөрсөн амралтын өдөр болсон Бөхийн өргөөний үйл явдлын дараа тэрбээр УИХ-ын гишүүн А.Сүхбатыг бүлэглэн зодож, биед нь гэмтэл учруулсан байх юм. Тодруулбал, Бөхийн өргөөг хамгаалалтад авч хэнийг ч дотогш нэвтрүүлээгүй. Гэтэл УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатын Бөхийн өргөөн дотор цоожтой өрөөнд сууж байхад нь Улсын начин Б.Одхүү 10 гаруй залуусын хамт өрөөг цөм өшиглөн орж, УИХ-ын гишүүн А.Сүхбатын биед халдаж, бүлэглэн зодсон байна. Түүгээр ч үл барам зодсоныхоо дараа Бөхийн өргөөнөөс чирж гулдчин гаргажээ. Тиймээс УИХ-ын гишүүн А.Сүхбат шүүх эмнэлэгт хандаж, гэмтлийн зэргээ тогтоолгохоор болсон байна. Харин уг асуудлыг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Хувийн бие хамгаалагч чинь мөр зэрэгцэн нэг ангид суугаа ангийн чинь нөхрийг зодчихоод байхад чимээгүй л суугаад байх уу. Б.Бат-Эрдэнэ аваргаа. Та УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбаттай нэг анги төдийгүй, зүлэг ногоон дэвжээнээ нэгэн цагт барилдаж, бөх сонирхогч монгол түмнээ баясгаж явсан бус уу.  Гэтэл одоо бие хамгаалагчаараа хамаг муу муухайгаа хийлгэчихээд ард нь хэзээ болтол нуугдах вэ.

Хэнд ч дийлдэхгүй бие хамгаалагчийнхаа “том”-ыг мэдсэн эрхэм аварга маань бие хамгаалагчаа бөхчүүдийнх нь эсрэг турхирч байгаа бололтой. Өнгөрсөн амралтын өдөр Бөхийн өргөөний гадна болсон үйл явдлын үеэр Б.Одхүү бөхчүүд рүүгээ томорч, дарамталж эхлэхэд бөхчүүд дундаас үг дуугарах хүн ганц байгаагүй гэдэг. Б.Одхүүгийн танхай балмад үйлдлийг болиулахаар үг хэлсэн ганц хүн нь Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх байж. Гэвч тэрбээр Дархан аваргаа үл тоож элэглэн доромжилж байсанд тэнд байсан бөхчүүд, ихэд эгдүүцэж байна. Гэхдээ эгдүүцлээ, дургүйцлээ гээд түүнд үг хэлэх зоригтон байгаагүй нь харамсалтай. Бүх бөхчүүд өөрөөс нь айдагт эрдэж сүүлдээ хууль тогтоогчийг зодож, ардаа том хамгаалалт байгаа гэж эрдсэн бололтой.

Мөн Улсын начин Б.Одхүүд хууль хэзээ үйлчлэх вэ. Улсын Ерөнхий прокуророо, ЦЕГ-ын дарга С.Баатаржаваа.

Хэрвээ цагдаагийн хамгаалалттай Бөхийн өргөө рүү танай албан хаагч нар Б.Одхүүг арав гаруй залуусын хамт оруулаагүй бол УИХ-ын гишүүн өнөөдөр зодуулахгүй байлаа. УИХ-ын гишүүний халдашгүй байдалд чишимч үгүй халдаж байгаа хүн энгийн иргэдэд хэрхэн яаж ханддаг нь тодорхой. УИХ-ын гишүүний биед халдаж байхад хараад сууж байсан танай цагдаа нар энгийн иргэдээ хамгаалж чадах уу гэж асуумаар байна.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүн зодсон хэргээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа эрхэм гишүүний биед халдсан нь хуулиас огт айхгүй байгаагийн том жишээ. Хууль хэзээ хүн бүрт тэгш үйлчлэх вэ. Ялангуяа удаа дараагийн зодооны үйлдэлтэй Улсын начин Б.Одхүүд хэзээ хариуцлага тооцох вэ. Эрхэм хууль сахиулагчдаа.

Эх сурвалж: Imedee.mn

15238115495ad384dd33b7a УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ангийн анд А.Сүхбатаа хашраахаар бие хамгаалагчаа илгээв үү

15238115505ad384de673e8 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ангийн анд А.Сүхбатаа хашраахаар бие хамгаалагчаа илгээв үү

15238115515ad384df93aa6 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ангийн анд А.Сүхбатаа хашраахаар бие хамгаалагчаа илгээв үү15238115525ad384e0a86e9 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ангийн анд А.Сүхбатаа хашраахаар бие хамгаалагчаа илгээв үү

7 сэтгэгдэлтэй

  1. xox ni muu alia pizdaa neg musun sain zodohgui hogiin novsh chde suhbat bol Baynmunh ch gesen ymar ch une tsene bhgui humuus mungu l heregtei ed nart ger buliin ter shan ariun nadnin yum bhgui hogiin novsh shaarnuud icheecheede umnuus ni mongoliin ard tumen shanlaj bugs ulaah yumaa

    Хариулах
    • Одоо яая гэхэв дэ хэн ийм асуудлыг бий болгоод бгаа юм бэ? Баянмөнх Батэрдэнэ тэргуутэй бөхчүүд өөрсдөө талцаж 2 тал болж байгаад л ийм байдлыг бий болголоо шү дэ. Ер хь үхсэнээ хийж тэр бөхийн өргөөнд тэр аваргуудыг очиж нэр нүүрээ барж түмний шившиг болж өөрсдийгөө доош хий гэсэн юм.Та нар мөнгө,эрх мэдлийн шуналаас болж нэг нэгнээ алцгаах улс болчихсон гэдгээ олж харах ухаарал алгуу , Яс булаацалдаж байгаа нохой нууд минь……..

      Хариулах
  2. Үхснээ хийгээд бөхийн өргөөн дотор цоожтой өрөөнд сууж байсан юм, аягүй бол шатаах гэж байсан даа. Бөхийн өргөөг эвдэж орсон зандалчин Сүхбатыг гэмт хэрэг хийсэн үйлдэл дээр нь цагдаа нараас өмнө таслан зогсоосон улсын начин Одхүүд талархаж байна. Ичихгүй тэгээд чацга царайлаад гэмтэл тогтоолгох гээд гарын үсгээ зурсан байгаа юм даа.

    Хариулах
  3. Suhbat hugshin zaluu avgaichuulaaraa huzuugee ozuulchaad zoduulsan geel jujiglej baigaa.Ih tavtirgui hun shuudee.uilj unjina, shoroo samrana, zuleg unsene,hunii huruu gar hugalna,huuhen shuuhan selgene, haalga uud evdene.Muu nertei Odhuugees ch iluu hund gar chin Suhbat shuudee.Suhbat muruuruu muumuu unjuulsan bol iim yum bolohguishdee

    Хариулах
  4. аврага бөхөө доогуур цолтой болжмор нь барьж аваад зодох нь жудаг уу мэдэх юм алга энэ болжмор улсын наадамд сайн барилдсаныг бидэн мэдэхгүй л юм байна одоо хоёуланг нь барилдуулбал хэн нь гурван барилдаанд арав давах билээ бөхийн холбоо хөлөө олж амжилтгүй гаруудын цолыг хураах хэрэгтэй шүү бөх гэдэг чинь дэвжээн дээрээ л амжилтаа үзүүлэх учиртай дэвжээнээс өөр газарт галзуурвал цолыг нь аваад хөөгөөд явуулаачээээээ

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.