Хар дарсан зүүд сайн уу, муу юу?

Та бидний бодит амьдрал зүүдэнд тусгалаа олдог. Өдөр нь тархи толгойг амраадаггүй зүйл шөнө нь ингэж нөмрөн авах нь бий. Гэвч заримдаа зүүдээ бүү биелээсэй гэж хүсэх нь бий. Муу зүүд заримдаа бүхэл өдөр шаналгаж, элдэв санаа бодол төрүүлэхээс гадна түгшээж, айлгадаг. Иймээс эрт дээр үеэс л хүмүүс янз бүрийн шившлэг, ёслолын тусламжтайгаар муу зүүдийг үлдэн хөөх, биелэхээс сэргийлдэг байжээ. Ер нь муу зүүдээ аль болох ярих нь сайн бөгөөд дотроо хадгалж бодох нь биелэх магадлал өндөр байдаг гэж үзмэрчид зөвлөдөг.  Хааяа нэг хар дарах нь болох гэж байсан муу зүйлийг зүүдээр хөөдөг гэх ба нэг зүүдээ давтамжтай зүүдэлбэл ирээдүйд болох зүйлийг зөгнөж байдаг.

Хэн нэгэнд зодуулж, өндрөөс унаж арайхийж сэрээд амьсгал автал эргээд л хэн нэгэнд хөөгдөж махчин араатанд тасдуулж, тамлуулан үл мэдэгдэх зүйл амьсгал боодог. Бид юунаас болж хар дардаг юм бол?

Хэт их ядаргаа, айдас, ачаалал зэргээс үүдэн хүн хар дарж, зүүдэлдэг байх юм. Ингэхдээ зүүдэндээ амь гарах гэж тэмцэх, ямар нэг зүйлээс зугтах гэхчлэн зүүдэлж, цочиж сэрдэг. Тэд юу зүүдэлсэн болохоо бага зэрэг санах бөгөөд үүнээсээ эмээх хэдий ч хүндээр бодолгүй буцаад унтах нь элбэг. Үүнийг хар дарах гэж нэрлэх төдийгүй танд хор хөнөөл багатай зүйл тул санаагаа чилээх шаардлагагүй.

Зүүдэлж сэрсний дараа тухайн аймшигт зүйл нь нэг хэсэгтээ мартагдалгүй хэцүүхэн байдалд оруулдаг. Буцаж унтахаас айж, тухайн зүйл яг л болоод өнгөрсөн мэт сэтгэгдэл төрж эхэлдэг юм. Харин та үүнээс ангижрах нь хамгийн чухал бөгөөд үүнд хэн нэгний сэтгэлийн үгс, урам зориг хэрэг болдог байна. Иймд бусадтай ярилцаж, энэ бүхэн зүгээр л зүүд гэдгийг ухаарах ёстой.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.