Хэвлий өөхлөх нь чихрийн шижин, зүрхний өвчлөлтэй салшгүй холбоотой. Иймээс эрүүл мэнд тэр дундаа элэг, зүрхээ хамгаалахын тулд хэвлийн өөхлөлтийг арилгах шинжлэх ухаанаар нотлогдсон энгийн зургаан арга орчуулан хүргэж байна.

Та энэхүү зөвлөгөөг мэдэж авснаар эрүүл хоолны жор өөртөө зохиож “бүдүүн” гэдэснээс салаарай.

  1. Сахар, ялангуяа сахар ундаа аль болох багасгах

Сахар нь бодисын солилцооны хэвийн үйл ажиллагаанд  хор учруулдаг ганц хүнс. Сахар нь хагас глюкоз, хагас фруктоз бөгөөд эдгээрийг элэг задална. Хэт их сахарыг  элэг задалж дийлэхгүй улмаас өөх болгодог байна. Илчлэг ихтэй хүнс нь хэвлий өөхлөхийг нэмэгдүүлдэг. Сахартай ундаа уухад тархи их хэмжээний хатуу илчлэг хэмээн хүлээн авч бүртгэдэг байна.

  1. Аль болох уургийн хэрэглээг ихэсгэх  

 

Хэрвээ жин хасах нь таны зорилго бол уураг нь таны хоолны дэглэмд хамгийн үр   дүнтэй.

Хэрэглэсэн уургийн хэмжээнээс өөхлөхөд урвуу хамааралтай байгаа судалгаа байдаг аж.

Өөрөөр хэлбэл, илүү их уураг хэрэглэсэн хүмүүс гэдэсний өөх тос бага байдаг.

Өөр нэг судалгаагаар уураг нь урт удаан хугацаанд 5, 10 жилээр гэдэсний өөхлөхийг багасгаж байдаг.

Судалгаагаар нотлогдсон нэг зүйл нь хүний биед илчлэгийн 25-30% -д уураг байх ёстой. Энэ бол өөхлөхийг тасралтгүй багасгаж байх зүйл.

Тиймээс хоол хүнсэндээ бууцай болон ногоон ургамал, өндөг, загас, далайн хоол, буурцаг, самар, мах, цагаан идээ гэх мэт өндөр уураг бүхий хүнсний хэрэглээгээ нэмэгдүүлнэ. Эдгээр нь хоолны дэглэмд хамгийн сайн уургийн эх сурвалж болдог.

Хэрэв та хоолны дэглэмд хангалттай уураг авах гэж тэмцэж байгаа бол чанарын уургийн нэмэлт (шар сүүний уураг шиг) тохиромжтой арга юм.

  1. Маш сайн нүүрс ус агуулсан хүнс идэх 

Нүүрс ус нь таргалалттай тэмцэхэд хамгийн сайн нөлөө үзүүлнэ. Нүүрс ус агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг маш сайн, сайн, муу гэж ангилах нь бий.

Жишээ нь буурцаг болон навчит ногоо зэрэг нь маш сайнд тооцогдоно.

Төмс хүнсний ногоо, жимс сайн,

чихэрлэг хүнс, цагаан талх, үр будаа чихэрлэг амттан муу ангилалд хамаарна.

Нүүрс усны химийн найрлага нь нүүрс уустөрөгч, хүчилтөрөгчөөс бүрднэ. Нүүрс ус нь жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, үр тариа болон сүү, сүүн бүтээгдэхүүнд агуулагддаг сахар, цардуул, ислэг зэргийг хэлдэг.

Хүний бие дэх нүүрс ус багасвал хоолны дуршилгүй болж жингээ хасна. Нүүрс ус агуулсан маш сайн хүнсийг хүссэнээрээ идэж болно. Энэ нь хэвлий доторх эрхтний өөхлөлтөнд тархан байршиж эрхтэн бүрийн өөхийг хооронд нь салгаж элэг хамгаалах үйлчилгээ үзүүлнэ. Мөн эрүүл мэндийн олон янзын ашиг тус авчирна. Чихрийн шижин өвчний үед амь насыг ч аврах нөлөөтэй.

 

  1. Ислэг ихтэй  хүнс хэрэглэх                          

Ислэг ихтэй хүнс нь жин хасахад тустай. Гэхдээ бүх ислэг ижил үйлчилгээтэй биш бөгөөд усанд уусдаг, уусдаггүй гэж ангилагдана. Уусдаггүй ислэгт улаан буудайн хивэг, эрдэнэ шишийн хивэг, цэцэгт байцаа зэрэгт бий.

Уусдаг ислэг нь цусан дахь холестриныг бууруулна. Овьёос, овьёосны хивэг, алим, буурцаг, гүзээлзгэнэ, жүржийн төрлийн жимс байна.

Уусдаг ислэг нь наалдамхай утас шиг харагдах бөгөөд хоол боловсруулах эрхтэнд нэгэн гель үүсгэнэ. Энэ гель нь хоол хүнсний шим тэжээлийг шингээж өгөх үүрэгтэй. Өдөрт 14 грамм илчлэг хэрэглэхэд 10 хувиар жин буурна. Энэ нь бодисын солилцоонд ихээхэн  өөрчлөлт оруулж, хэд хэдэн төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

  1. Мэдээж хөдөлгөөн, дасгал
  2. Эдгээр хүнсийг сонгон өөртөө эрүүл хоолны жорзохиох нь чухал юм.

  Бэлтгэсэн updown.mn 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн