Шри Шри төвийг анх үйл ажиллагаа явуулж эхлэхэд шинэ шашин орж ирлээ, энэ тэр гэж буруу ойлгож байсан үе өнгөрчээ. Одоо Монголчууд бүгд л Саран багшийг андахгүй болж зав л гарвал түүний хичээлд суун ажлын ядаргаа, стресээ тайлах гэж тэмүүлдэг болсон.
Саран багштай ярьж суухад өөрийн эрхгүй тайвшран сэтгэл амарч, “давсны жинд” эгээ л явчихсангүй. Бид энэ орчлонд хүн шиг амьдарч чаддаг бил үү, та нэг удаа ч болов энэ асуултыг өөртөө тавьж үзсэн үү? Дашрамд хэлэхэд, Шри шри гэдэг нь түүний багшийн нэр бөгөөд “Эрхэм баян эрдмийн баян” гэсэн утгатай ажээ.
ХҮН ӨӨРӨӨ АМЬДРАЛЫН ШИГТГЭЭ
Бид боловсролыг олж болж байна. Гэтэл заримдаа хүн гэдэг юу вэ гэсэн ойлголтонд бид түүхийгээрээ, бичиг үсэг тайлагдаагүй явсаар өнгөрчихдөг юм биш үү. Хүн гэдэг чинь олон хэмжигдэхүүнтэй юм байна л даа. Хүн гэдэг хүч, гоо сайхан. Хүн байхгүй байсан бол хичнээн сайхан хот, байгаль байлаа ч амьдрал утгагүй, хоосон. Амьдралын шигтгээ гэж үзэж болох бол хамгийн үнэтэй шигтгээ нь хүн юм байна л даа. Харин хүн маань өндөр дээд боловсролтой, мөнгө төгрөг хангалуун байлаа ч аз жаргалтай байдаг бил үү. Хамгийн наад зах нь боловсрол хөөгөөд олон жил явлаа ч нас маань гүйцэхгүйгээ хүмүүс төдийлөн анзаардаггүй.
СЭТГЭЛ ГЭДЭГ ШИЛЖИЛТИЙН ҮЕ
Аз жаргал гэдэг нь юу вэ. Сайн бодоод байхаар сэтгэл хангалуун байхыг аз жаргал гээд байгаа. Ямар ч сэтгэл зовоох юмгүй бол “ёох” гээд л сэтгэл амар байна аа даа. Сэтгэл хангалуун гэж юу юм бэ гэхээр сэтгэлийн нэг байдал юм шиг байгаа юм. Сэтгэл гэдэг маань шилжилтийн үе шиг сонин санагддаг. Ертөнц дээр тогтвортой байдаг ганц юм чинь өөрчлөлт шүү дээ. Ухаандаа яг одоо чи тайван сууж байна, хэдэн минутын дараа сэтгэл санаа өөрчлөгдөнө. Өөр юм хийнэ, өөр юм бодогдоно. Бодол бол секунд тутам өөрчлөгддөг. Тэгэхээр тогтмол өөрчлөгддөггүй зүйл нь өөрчлөлт юм гэж бодогддог.
БИД ХҮНИЙ “ТООСЫГ” АРИЛГАДАГ
Би зургаан настай байхдаа анх бодож байсан. “Би ингээд үхчихвэл ертөнц дээр юу ч болоогүй юм шиг амьдрал үргэлжилсээр байх нь” гэж бодоод их уйтгар төрж билээ. Тэгэхээр, “би” гэдгээ жаргаах гэж “миний” гэдгээ хамгаалах гэж хүн амьдардаг юм шиг. Хүний сэтгэл хязгааргүй, хүсэл мөрөөдөл дүүрэн ч амьдрах хугацаагаа мартчихдаг. Манай төвд явсан хүмүүс үүнийг харин шууд ойлгодог. Манай хичээлд суусан хүний ажил төрөл нь бүтэж, царай зүс нь сайхан болдог.
Ер нь ямар ч үед хүн хүн чигээрээ үлдээсэй гэж би боддог. Миний аз жаргалын төлөө хэн нэгэн хохирох ёсгүй. Хүнийг хохирооно гэдэг нь сэтгэл ядраад ирэхээр тийм үйлдэл хийж байгаа хэрэг. Ядаргааны нэг жишээ нь атаа, жөтөө. Энэ атаа жөтөөний хөшиг хүний сэтгэлд татаад ирэхээр сохор, дүлий тийм хачин болдог.
Тийм үедээ хүн маш болчимгүй үйлдэл хийдэг. Багш маань, “Хүний төрөлхийн чанар үнэхээр сайхан юм. Харин энэ чанар амьдралын явцад тоос шороонд дарагддаг, үүнийг л арилгах хэрэгтэй” гэдгийг үндэслэсэн юм. Тиймээс бидний хийгээд байгаа ажил бол энэ тоосыг л арилгаж хаядаг. Тэгэхээр энэ бол шашин ч биш, эмчилгээний арга ч биш.
БАГАДАА ОЛОН “ОДОН” ХАРЖИГАНУУЛСАН ХЭНХЭГ НЭГЭН БАЙЛАА
10 жилд байхдаа байнга дарга болдог хэнхэг нэгэн байсан. Дандаа шагнуулна. Манай аав, “Эвий миний хүү, хүүхдийн насанд авдаг одонгуудаас юу ч үлдээсэнгүй шүү” гэж хэлдэг байж билээ. Би нэг их олон одон формдоо зүүгээд харжигнуулаад л явдаг байсан. Бид яасан их завгүй сурдаг байсан юм бэ. Олон тэмдгээ улам нэмэгдүүлэхийн тулд сайн сурдаг байлаа. Тэр тэмдгүүдээрээ их бахархдаг байж билээ. Ингэсээр одоо “миний аман дээр хэлж байгаа үг амьдрал дээр зөрөх ёсгүй” гэсэн зарчимтай болсон байна.
БИ ИХ ОНГИРОО
Нэг хүн их олон янзаар амьдарч, олон дүрд хувираад байдаг. Гэртээ сайхан аав, сайхан хүн байдаг. Ажил дээрээ том мундаг дарга болчихдог. Энэ маань зүгээр л дүр. Гэхдээ энэ маань хэрэгтэй ч байж магадгүй. Жишээ нь хүүхдээ загнахдаа нүүрээ хувиргадаг ч үнэндээ тэдний төлөө дотроо уурлахгүй л байгаа ш дээ. Хүний сайхан сэтгэлийг хадгална гэдэг нь их чухал.
Хүний амьдрал гэдэг нь, “энэ хэсгийг нь чамайг үзэг, энэ хэсгийг нь намайг үзэг” гээд амьдрал өргөн фронттой учраас ялгадаг байх. Нэг хүн бүгдийг нь туулж чадахгүй учраас нэг нь туулж үзээд өнөөдөхтэйгээ хуваалцдаг юмуу даа гэж бодогддог. Амьдрал ийм замаар үргэлж ахиж байдаг. Би өөрийгөө их азтай гэж боддог. Яагаад гэвэл, миний хичээлд суусны дараа хүмүүс сэтгэгдлээ бичиж үлдээдэг л дээ.
Энд л гэхэд, “би их л олон зүйлийг мэдэж авлаа гээд, амьдралдаа таньтай таарсандаа баярлаж байна, би танд хайртай” гэж бичсэн байна. Ийм олон бичиг надад байдаг. “Би танд хайртай” гэдэг үгийг хэлэхэд оюун ухааны өндөр түвшинд хүрсэн хүн хэлнэ гэж боддог. Багшаасаа сурсан юмаа хүнд дамжуулахдаа хайртай гэдэг үгийг нь гартал дамжуулсандаа баярлаж явдаг. Багшийн маань үндэслэсэн зүйл нь “амьдрах урлаг”. Зүгээр нэг хоол идээд, амьсгалаад, үржээд, унтаад явна гэдэг нь хүний амьдрал биш. Хайртай гэдэг үгийг нь хэлүүлж чаддагтаа их онгирдог ш дээ. (инээв.сурв)
ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДИЙНХЭЭ СЭТГЭЛИЙГ ӨӨРСДӨӨ ХИРТҮҮЛДЭГ
Хүүхдийг их хүндлэх хэрэгтэй. “Хүнд юм болгон олдоно, ганцхан хүн олдохгүй” гэж манай хөгшин ээж хэлдэг байсан. Аав, ээж болохын өмнө бэлтгэл хэрэгтэй. Хүүхдийг төрүүлээд, нарт ертөнцөд хүн болгоно гэдэг нь маш том буян. Тэгж аав, ээж болж буяныг үйлдэхийн тулд бэлэн эсэхээ мэдэх хэрэгтэй. Хоёр гурван хоногийн өмнө европын гэр бүлийн хоёр хүнтэй уулзсан.
Тэд Монголд зориуд зорьж ирээд сар болсон гэсэн. Тэр хоёрт “Монгол маш их таалагдсан, бид хоёр байр сав бэлэн, ажил төрөлтэй, одоо хүүхэдтэй болох гэж Монголыг зориуд сонгосон” гэж байсан. Яагаад Монголыг сонгосон бэ гэсэн чинь “Монголын агаарт, хүмүүсийнх нь иддэгийг идээд, амраад гоё боллоо, яагаад Монголыг сонирхсон гэвэл, хүн байгалийн бүтээл учраас” гэж хариулж байсан л даа.
Хүүхдийг хүмүүжүүлэхдээ бухимдуу, уцаартай байж болохгүй. Хүүхэд чинь бас л аав ээж болно ш дээ. Хамгийн наад зах нь хүүхдийнхээ дэргэд хэрэлдэх хэрэггүй. Хэрэлдэнэ ээ гэдэг хүүхдийг огт авч хэлэлцэхгүй байна гэсэн үг. Хүүхэд бол ширээ сандал биш ш дээ. Хүүхдүүд, “миний аав энэ ертөнцийн хамгийн мундаг хүн, хамгийн хүчтэй хүн” гэж бодож байгаа.
Ээжийгээ ч гэсэн “хамгийн цэвэр, үзэсгэлэн төгс, үнэнч шударга” гэж л ойлгож явдаг. Гэтэл утсаар ярихад хүүхэддээ, “аавыгаа байхгүй гэж хэлээрэй” гээд л хүүхдээ баллачихаж байгаа юм. Сүүлдээ хүүхэд өөрийг нь хүндлэхээ болино. Ингээд согтуу байгаа аав ээжийгээ хараад дээдийн дээд хүн нь үгүй болчихож байгаа юм. Хүүхэд юмыг хараад л ойлгодог, хэлэх хэрэггүй. Ингээд л насан туршийн толботой, сэтгэл нь хиртэж эхэлдэг.
СТРЕСС ТАЙЛАХ ЭНГИЙН АРГА МАШ ХЯЛБАР
Нийгмээ ороо бусгаа гэж бодож байгаа бол би тэгж л хүлээж авна. Нийгэм тэгж л надад ойлгогдоно. Хүн гурван үйлдэл хийдэг гэнэ л дээ. Эхлээ тусгаж авдаг. Анхнаасаа миний сэтгэл хиргүй байвал энэ ороо бусгааг чинь гоёор тусгаж авна. Англи ардын гоё үг байдаг. “Хичнээн хар үүл байвч тэр дотор мөнгөн утас бий” гэж. Тиймээс ороо бусгаа доторх сайныг олж аван тэрийгээ олон болгох ёстой.
Мэдээж бид ядаргаанд оролгүй яахав. Бид бүр амьсгалж байгаагаа ч мэдэрдэггүй. Амьсгалж байна уу, гэж асуухад шалгаж үзэж (өөрөө амьсгалж үзүүлэв) байгаад мэддэг. Гэтэл амьсгаа зогсоно гэж үгүй шүү дээ. Ядаж уурлахдаа уурлаж байгаагаа мэдэж байвал зүгээр. Стресс тайлах хамгийн энгийн арга бол хааяа зав гарахаараа амьсгалын дасгал хийх хэрэгтэй. Бас бухимдсан үедээ тэнгэр рүү харах хэрэгтэй. Дээр чинь тэнгэр байгаа цагт битгий тоо. Чи өөрөө тэнгэр шиг бай. Бухимдах үедээ тэнгэр рүү сайхан амьсгалж, харах хэрэгтэй. Ингэвэл амархан тайвширна.
ЗОВЛОН ӨӨРӨӨ АЗ ЖАРГАЛ БОЛДОГ
Буддын шашинд зовлонг аз жаргал болгох гэж байдаг л даа. Энэ талаар олон юм ярих болно. Хүн уурлаж, уйлаад дараа нь тайвширдаг. Хүн дандаа 24 цаг уурлахгүй ш дээ. Уурлаад тайвширна гэдэг нь бие организм өөрийгөө хамгаалж байна гэсэн үг. Энэ нь үргэлжилбэл амь нас тогтохоо болино. Байгаль энийг чинь зохицуулаад “болохоо болих нь” гээд нулимсыг чинь гаргаа тайвшруулж байгаа юм.
Тун болохгүй бол цаасан дээр бичих хэрэгтэй. Зовлон жаргал хоёр бол дэнсний хоёр тал, энэ хоёр эсрэг тэсрэг чанар боловч амьдралыг тогтоож байгаа хүч. “Жаргахын цагт сэрэмж, зовохын цагт хатамж хэрэгтэй” гэсэн бурхан багшийн сургаал байдаг л даа. Бурхан гэснээс шинжлэх ухаан бурхныг энерги гээд лам бол бурхан гэж нэрлэдэг, бид нарт бурхан хайр болж харагддаг. Угтаа хайр, бурхан, энерги бол нэг юм. Тэгэхээр бурхны сургаал хүнд их юм бодогдуулдаг.
ҮХЛИЙГ БИ ХУВЦАСАА СОЛИХ МЭТЭЭР ОЙЛГОДОГ
Энэ их сонирхолтой сэдэв л дээ. Бид энгийн байхдаа үхлээс айдаг. Гэтэл амьдралыг биеэр хэмжиж болохгүй шүү дээ. Амьдрал бол үүрд. Миний хувьд үхлийг хувцсаа солих мэт л ойлгодог. Тиймээс айдас төрдөггүй. Үхлийн дараа амьдрал байдаг уу гэвэл байдаг.
Хүн үхсний дараа ямар нэг амьтан биш, бүгд л хүн болж төрдөг. Үйлийн үр гэдэг нь амьдарч байгаа хугацаандаа бодож байгаа бодол хийж байгаа үйлдэл хэлж байгаа үг, энэ гурваараа л үйлийн үрийг өөрийнхөө гараар бичдэг гэж боддог. Бид энэ гурваараа хэзээ төрөхийг бүтээнэ, хоёрдугаарт хаана төрөхөө, гуравдугаарт ямар аав ээжид төрөхөө, дөрөвт төрсөн амьдралдаа яаж амьдрах гэсэн энэ дөрвийг өөрөө зурхайгаа зурчихсан байгаа юм.
МАХНААС ГАРЪЯ ГЭВЭЛ ЗАРЛАН ТУНХАГЛАХ ХЭРЭГГҮЙ
Хоол гэдэг маань маш том соёл. Юу иднэ тэр болгон чинь сэтгэлд чинь нөлөөлнө. Жишээ нь мах их иддэг хүн догшин байдаг, Монголчууд их омогтой, догшин байдаг нь үүнтэй ч холбоотой. Арслан заан хоёрыг л харьцуулаад үз л дээ, ямар байдаг билээ. Манайхан мах их иддэгээс гадна архи ууна, амьсгалын дасгал хийхгүй, бясалгал хийхгүй бол өөрөө өөрийнхөө тоосонд дарагдаад л байдаг.
Мах битгий ид гэж хэлэхгүй л дээ. Ер нь бодох л ёстой. Манай өвөг дээдсүүд өвөл идсэн “хор”-ыг зун цагаан хоолоор цэвэрлэж авдаг байсан. Манай курс төгссөн хүмүүс “би махгүй бол үхнэ гэж байсан үхсэнгүй” гээд инээдэг. Би хүүхдүүдэд хоол хорьдоггүй л дээ. Махнаас гаръя гэвэл зарлан тунхаглах хэрэггүй. Яагаад гэвэл ямар нэг өвчин тусвал мах идээгүйгээс боллоо гээд өө хайдаг жишээ олон бий. Өөрөө шийдсэн л бол дуугүй байх хэрэгтэй. Маханд витамин байхгүй, уураг л байдаг ш дээ.
ХҮН ДАССАН ГАЗРАА АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ БОДОХОД СЭТГЭЛ ИХ АГУУ ЮМ
Би анх Энэтхэгт очоод гуйлгачин хараад бүр их гайхсан. Яагаад гэвэл тэр гуйлгачин хүүхдээ тэврээд гуйлга гуйж байгаа хэрнээ маш баясгалантай, инээчихсэн явж байсан. Тэгээд бодоод байсан чинь чиний хэлдгээр ёстой “тамын амьтан тамдаа жаргалтай” гэгчээр бүх хүнийг өөр шигээ амьдардаг гэж тэд боддог юм шиг байгаа юм. Дээр хэлснээр урьд насны үйлийн үр байж ч магадгүй. Одоо ч гэсэн манай траншей, бургасныхныг хараад би гайхаад байдаг. Социализмын үед эд хаана байв? Бүр хэзээний юм шиг зохицоод явж байдаг. Хүн дассан зохицсон газраа аз жаргалтай байдгийг бодоход сэтгэл гэдэг их агуу юм.
НАС БАРАГСДЫНХАА ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ХЭРЭГТЭЙ
Хүний амьдралд тохиолддог бүхэн л надад тохиолдсон. Нэг л өдөр аав, ээж, дүү байхгүй, ганцаараа л үлдчихсэн. Тэр үед уйтгар зовлонд автагдаж байсан л даа. Би тэр хүний араас тэгтлээ гутарлаа гэхэд тэднийхээ өмнө хэрэг хийж байгаа юм шиг санагддаг. Тэд маань намайг бүтээгээд явчихаж. Энэ бол ертөнцийн хууль. Тэднийхээ өмнө асар их ажил, хариуцлага хүлээж, тэр хүмүүсийнхээ сайн үйлдлийг гүйцээх хэрэгтэй л дээ. Гутарч, сэтгэлийн жолоо алдах хэрэггүй.
СЭТГЭЛИЙН ҮЗҮҮР ЗАДГАЙРАХ НЬ…
Амиа хорлоно гэдэг асуудлыг шийдэх биш, улам дордуулж байгаа. Хүний амьдрал мөнх бус учраас дүрстэй хэлбэртэй байгаадаа амиа хорлоно гэдэг нь хүн амины хэрэг хийж байгаатай адил. Юм мэдддэг хүн тэгтлээ цухалдахгүй. Стресс гэдэг маань сэтгэлийн үзүүр задгай олон болчихож байгаа юм.
Задгай үзүүр хичнээн их байна галзуурах, аминдаа хүрэх байдал үүснэ. Бясалгал хийж, юмны учрыг тайлна гэдэг нь сэтгэлийн задгай үзүүрийг хумиж байгаа юм. Үүний эцэст хүн болсноо ойлгоно. Амиа хорлоно гэдэг нь өөртөө хайртайн шинж, гэхдээ тэнэгээр. Дараагийн амьдрал өр тавьсан юм шиг улам дордоно.
“ТЭМЭЭН ТАВХАЙ”-ТАЙ БАЙХАД АЛЗАХГҮЙ
Сайн явах санааных, сэтгэлийн дотор ямар л үр унасан байна, тэр ургана ш дээ. Намайг бага байхад ээж маань, “миний хүү будаа дүүрчихэж, дэлгүүр яваад ир” гэдэг байсан. Монголчууд тэгэхээр амны бэлгэдэлтэй сайхан үгтэй ард түмэн. Сэтгэлийн дотор дүүрэн гэсэн үг байвал хүнд цайрдаггүй нүгэл гэж байдаггүй. Сэтгэлийн хүчээр бүх хүч цайрдаг. Нэг үлгэр байдаг. Нэг ядуу анчин ангаар л амьдардаг байж.
Тэр их нүгэл хийж байгаа юм чинь би хойд насандаа тамын тогоонд унана байх гэж бодоод лам дээр очиж уншлага заахыг гуйж л дээ. Өнөөх нь, Иш чааваас, чи ямар уншлага тогтоохов, за яахав амархнаар нь “тэмээн тавхай” гээд тогтоогоод авчих гэж л дээ. Нөгөө анчин чинь баярлаад нэг юм буудчихаад “тэмээн тавхай”гаа уншаад л явдаг байв. Тэгээд нас барсны дараа эрлэг номун хаан анчинг шууд л, “там руу” гэхгүй юу.
Нэлээн байзнасны эцэст элчүүд нь анчинг буцаагаад аваад ирэхээр эрлэг номун хаан уурлаад, “яагаад тушаал биелүүлэхгүй аваад ирэв” гэхэд, “үгүй ээ, эзэн хаан минь энэ муу нүгэлт анчинг там руу хийчихье гэхээр том тэмээн тавхай гарч ирээд болдоггүй” гэж л дээ.
Эрлэг тэгэхээр нь, “тэмээн тавхай энэ хүнийг нь хаана хүргэх гээд байгаа юм бэ, тэр газар нь хүргэ” гэж л дээ. Тэмээн тавхай нь гарч ирээд үсэрсэнд диваажин хүртэл үсэрсэн гэдэг. Тэгэхээр тэр анчин тэмээн тавхайг чин сэтгэлээсээ уншсан байгаа юм. Зоосоор зодоод том алтан бурхан хийснээ буян гэж бодож болохгүй, харин ядуу хүн шавар бурхан хийгээд тэрэндээ мөргөөд явбал аварна гэж Гүрдаваа Ренбүүчи хэлсэн байдаг. Сэтгэлийн хүч тийм их агуу байдаг байгаа биз.
ЦАГИЙН ЮМ ЦАГТАА
Би цагийн юм цагтаа гэж хэлэх дуртай. Түрүүлсний хэрэггүй, хоцорсны хэрэггүй. Бас багш маань, “зүрхэнд хайр, сэтгэлд ухаарал байсан цагт үйлдсэн үйлдэл болгон зөв байдаг” гэж хэлсэн. Ийм л хоёр үгэнд дуртай.
“ТООСГО”-НЫ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХ ГЭЖ ЗҮТГЭЖ ЯВНА
Гудамжинд Шри Шри гэж хүртэл дуудна. Олон аймгаар явдаг. Төв нээнэ гэхэд их хэцүү л дээ. Хамтлаг үүсгээд л явдаг. Барилга барьж байна гэж ойлговол би сайн чанарын туйпуу хийж байна. Нийгэм хүнээс бүтдэг учраас нийгэм гэдэг барилгын туйпүүг бүтээж, тоосгоны үйлдвэртэй болох гэж зүтгэж явна.
ХҮҮХДЭД ДАСГАЛЫН ХИЧЭЭЛ ЗААХ ДУРТАЙ
Хөдөөгүүр их сайхан хүлээж авдаг. Хөдөө явах би өөрөө ч дуртай. Хөдөөгийнхөн чин сэтгэлээсээ аливаад ханддаг. Хөдөө явахаараа их гоё энерги аваад амраад ирдэг. Дасгал хийлгүйгээр стрессгүй байж болдог. Хүүхдүүд их хөөрхөн. Би хүүхдэд дасгалын хичээл заах дуртай. Хичээл дуусчихаад байхад шаваад, явдаггүй. Тэдэнд би ээж аавыгаа хайрлах сэтгэл, тэд хүүхдийнхээ төлөө л амьдарч ажилладаг гэдгийг ойлгуулахыг хичээдэг.
Эх сурвалж: “Эрүүл мэндийн жор” сонин
15 comments
ТОЛГОЙ УГААХ БИЗНЕС ЭРХЛЭГЧ
үхээд үзсэн хүнүү мэдрэлтээд байхын
Үхээд үзсэн юм шиг л ярьдаг хүн дээ ха ха бас нэг САРАНДАВАА шүү дээ
zugeer l unsh bod dugnelt hii..avah bodoh haritsuulah zuil mash ikh bna zaluusaa…saikhan yariltslaga bolson bna…
Өөрөөрөө дуусаарай.. сэтгэцийн эмгэг байна шүү
Тэгэхээр, “би” гэдгээ жаргаах гэж “миний” гэдгээ хамгаалах гэж хүн амьдардаг юм шиг. энэ хэсгийг 100% буруу гэж бодохгүй миний нэр гэр бүл монгол улс үндэстэн газар нутаг түүнийг хамгаалсан өвгөд дээдсээрээ бахархаж тэдний үргэлжилэл гэж бодном Хэн нэгэн намайг оюун санааны хувьд эрхшээлдээ орулж би түүний 1000 хоньний нэг болмооргүй байна Гэхдээ таалагдсаан
Үүнийгээ гол нь өөрөө ойлгож байна уу? Нэг хэсэг цагаан хоол гэж давхиад амьтны хүүхдийн аминд хүрээд зогссон байх. Шоудахад ч гэсэн хэмжээ бий. Бурахад бол бүр ч хянамгай хандахгүй бол болохгүй. Үс ноосондоо баригдсан Жагар эрийг дагаж давхиад ямар дэвшилд хүрэв? Нөгөөх нь Ошо гэх шиг зүгээр л нэг шалиг эр байвал яана? Монголчууд минь ээ, хэм хэмжээндээ л байцгаая. Аливаа зүйлийг сурах, танин мэдэхдээ ч бас хэмжээнд нь баримжаалцгаая. Одоо бидний чадал мөхөсдөж байна. Яс, генээсээ туйлын сониуч үндэстэн юм бид. Зөндөө л далдганалаа. 90 оноос өмнө Оросыг дагаж баахан далдганасан. Дараа нь бид алтан цөгц, харь гариг, Өнөрмаа, Чингисийн алтан ургийн гадаад эр, Дэшцэрэн-Дашбалбар, Ромбу гариг, Христийн цуглаан, Мүүн, Бахайн шашин, Бөө мөргөл, Төвдийн рембүчи нарын шоу, Фэншүй, Ошо, Шир Шир, Чанхай, Бясалгал, Иог, Мөнгөний пирамидын сүлжээнүүд, жалга довны хутагт хувилгаадын халуурал, Итгэл хамба, Ээж хад, Хамрын хийд, уул овооны тахилга, улс, аймаг сум, байгууллагуудын ой, Хөвсгөлийн хүүхэн, Зоригийн хэрэг, 60 тэрбум, Гантулгын хүчин, Муратын порн, Эрдэнэтийн 49, 51, Нямкагийн хүүгийн шахаа, Батүүлийн хүүгийн тендер, Таван толгойн хувьцаа, Баярцогтын 20,000 хувьсагч, Ганбаатарын 51 хувь, Гүндалайн газар олголт, Нямдоржийн бөхийн холбоо, Увсын бөхчүүдийн эсэргүүцэл, Ховдынхны төрийн хэлний зөвлөлийн дүрэм, Архангайн Ганзоригийн луйвар гээд бид юу эсийг үзлээ дээ. Бүгдээрээ эмьдралд нэмэр болох юм юу ч үгүй ч монголчууд нэгийг нь ч алгасалгүй настрийндаад өнгөрдөг. Энэ бүгдээс бид юутай үлдэв. Тэр бүхнээс хоэих нь хоцоод хэрэг явдал усны хөөс шиг замхраад өнгөрөхөд бид өөртөө наасан юмгүй байж үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаад үлддэг ямар алба бэ? Тэд энэ бүхэндээ ард түмний нэр барьж маний мэдрэлийг балбадаг ямар ёс вэ? Энэ чинь ерөөсөө л бүдүүлэг харанхуй, иргэншээгүй, нүүдэлчин монголчууд бидний саваагүй зангийн хөрсөн дээр л соёолдог юм биш үү? Хэрэв бид тэднийг ойшоохгүй бол тэд хээрийн зайгуул хамхуул өвс шиг салхинд туугдаад арилах бус уу? Үр дүнд нь бидний мэдрэл бүтэн үлдэнэ.
goy helsen
ер нь бол хүн эргэж төрдөгийн шинжлэх ухаан нотлосон байдаг түүнээс буддистууд ярьсаар л ирсэн би өөрөө 100 хувь итгэдэг үүнйигээ хаана ч хэлнэ
ер нь бол хүн эргэж төрдөгийн шинжлэх ухаан нотлосон байдаг түүнээс буддистууд ярьсаар л ирсэн би өөрөө 100 хувь итгэдэг үүнйигээ хаана ч хэлнэ
ЯМАР СОЛИОТОЙ АВГАЙ ВЭ? ЁСТОЙ БУРХАНЫГ ҮГҮЙСГЭЖ ӨӨРӨӨ ХААНА ХЭЗЭЭ ХЭНИЙД ТӨРӨХӨӨ МЭДДЭГ ШРИ ШРИ-Г ШҮТЭГЧИД ТАМД УНАНА ДАА.ҮНЭХЭЭР ҮХЛЭЭС АЙДАГГҮЙ ХЭЗЭЭ ХААНА ТӨРӨХӨӨ МЭДДЭГ ЮМ БОЛ ГЭРЭЭСЛЭЭ ХҮН ТӨРЛӨХТӨНД ЗАРЛААД ОДОО ҮХЧИХ ЦАГИЙН ДАРАА ЭРГЭЭД ТӨРЧИХ ТЭГВЭЛ ИТГЭЖ ТАНАЙ ШАВЬ БОЛОЁ.
Юм уншаад ч саын ойлгохгүй энэ хар муу коммент бичигсэдийг харин ч өрөвдчихлөө. Хөгжингүй орны хүмүүсийн урт наслал стрессгүй амьдрал саыхан сэтгэл үргэлжийн инээмсэглэл энэ бүгд тэд өглөө эрт босно бясалгана дасгал хөдөлгөөн хиынэ сүм цуглаандаа явж итгэдэг бурхандаа байнгын талархалаа өргөнө. Монголчууд шиг гэнэт өвдөхөөрөө болохоо байхаараа гандан хэн нэгэн бөө хайгаад явдаггүй. Энэ бүгд хувь хүний ухамсартай холөоотой, ухамсраа дээшлүүлье гэвэл их юм унш бясалгал хий.
Мөн ямарч хүн бясалгал хийснээр 6 дахь мэдрэхүйгээ мэдэрч эхэлдэг. Тиым хүн бусдыг хараад ямар энергитэйг мэдэрнэ ертөнциыг тэс өөр нүдээр хардаг болдог. Тиймээс чи биднээс шал өөр ангид болсон хүмүүс бдг. Муу хэлж элдвээр хэлэгсэд өөрсдөө бөөн хар энерги ээр дүүрч
Demiirel
Demiirel