Сарын тэмдгийн мөчлөгт агаарын бохирдол нөлөөлдөг

Сарын тэмдгийн мөчлөгт агаарын бохирдол нөлөөлдөг талаар Америкийн Бостоны их сургуулийн эрдэмтэд мэдээллээд байна. Эл шалтгаанаас болж ялангуяа охидын биед өөрчлөлт гарч, мөчлөг хэлбэлзэхэд хүрдгийг онцолжээ. Үүнээс улбаалан алсдаа үр хүүхэдтэй болж чадахгүй урхагтайг ч анхааруулав.

Дашрамд дуулгахад, Хятадын эрдэмтэд эр бэлгийн эсийн хөгжилд агаарын бохирдол хэрхэн нөлөөлдгийг саяхан мэдээлж байсан. Тэгвэл охидын бие махбодь хорт хий, утаанд буртаглагдсанаар өндгөвчний эмгэг, үрэвсэлт өвчтэй болж, даамжраад үргүйдэлт хүрэх аюултай гэж Бостоны мэргэжилтнүүд анхаарууллаа.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.