Лондон хотын хамгийн их ачаалалтай хэсгийн нэг Уэстминстерийн гүүрэн дээр өчигдөр (2017.03.22) орон нутгийн цагаар 14.40 цагт  халдлага болж таван хүн амиа алдан 40 хүн шархадсан талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Амь үрэгдэгсдийн дунд цагдаагийн ажилтан байсан байна.

Уэстминстерийн гүүрний Английн парламентын ордны гол зам дээр нэгэн этгээд автомашин жолоодож яваад явган зорчигчдод халдсан бөгөөд машин нь ордны дэргэдэх хашлагыг мөргөн зогссон байна. Машин зогсмогц алан хядагч этгээд парламентын ордоныг чиглэн гүйхдээ цагдаа нартай тулгарч, зэвсэггүй цагдааг хутгалан хөнөөж, нэг цагдаад буудуулж алагджээ.

Гүүрэн дээр Францын дунд сургуулийн сурагчид аялж яваад халдлагад өртөн олноороо бэртэж гэмтсэн байна. Мөн гэмтсэн хүмүүсийн дотор Өмнөд Солонгосын таван жуулчид байгаа гэнэ.

 

By updown

One thought on “Английн парламентын ордны ойролцоо зам дээр халдлага боллоо”
  1. Хичнээн хачин сонсогдох ч гэсэн Европд болсон емнех террорист халдлагууд БУГД тагнуулын байгууллагуудын оролцоотой зохион байгуулагдсан гэсэн ноцтой хардлага бий гэдгийг интернетээс олж мэдэж болно. Гол зорилого нь, хумуусийг ундсэрхэг болгож фашист дэглэм тогтоох.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн