Ч.Хатанбаатар гэх захиралтай “Циркиус Монголиа” компанийн жүжигчид хамтлагаараа АНУ-д аялан тоглолт хийхээр өнгөрсөн долоо хоногт тус улсыг зорьжээ. Харамсалтай нь энэ сарын 15-ны өдөр дээрх компанийн циркчин охин амиа алдсан хэрэг гарчээ. Талийгаач охин бусдын гарт амиа алдсан байж болзошгүй юм байна.
Энэ талаар Гадаад харилцааны яамнаас ар гэрийнхнийх нь зөвшөөрөлгүйгээр хэргийн тухай хэвлэлд ямар нэгэн тайлбар хийх боломжгүй гэдгийг тайлбарлаж байна. Харин АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамныхан талийгаачийн амиа алдсан шалтгаан нөхцөл, талийгаачийн шарилыг эх орон руугаа зөөж, тээвэрлэх зэрэг холбогдох бүх асуудлыг зохицуулан ажиллаж буй гэдгээ мэдэгдлээ.
Одоогоор хамтлагийн бусад гишүүд болон компанийнх нь захирал АНУ-д байгаа юм байна.