Америкийн Google компанийн салбар DeepMind компани өвчтөний биеийн байдал өөрчлөгдөж байгааг урьдчилж хэлдэг, нас барах гэж байгаа байж болзошгүйг урьдчилан хэлдэг хиймэл оюун ухаан боловсруулах ажилдаа оржээ.

Уг төслийг АНУ-ын ахмад дайчдын асуудал эрхэлсэн яамтай хамтран боловсруулах төлөвлөгөөтэй байна. Одоогоор шинжээчид 700 мянга орчим цэргийн алба хаагч асны өвчний түүхийг мэдээллийг цуглуулж байна. Цаашид энэхүү мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж, зарим өвчнийг эрт үед нь илрүүлэх гэнэ. Мэргэжилтнүүд өвчтөнүүдэд гэнэт, ямар ч шинж тэмдэггүйгээр илэрдэг өвчний оношид дүн шинжилгээ хийхээр шийджээ.

Шинжээчид эмнэлгийн байгууллагад гэнэт өвдөж ирээд нас барсан хүмүүсийн 11%-д өмнө нь өөрчлөлт гарч байгаагүй бөгөөд өвчний эхний шатыг илрүүлэх боломжгүй байдаг гэжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн