Өнөө цагт хүн бүр ядаж л нэг гар утас барьж байгаа билээ. Бас хүүхдүүд ч ялгаагүй гар утас барьдаг болсон цаг.
Байнгын хэрэглээ болсон энэ зүйл бидний амьдралыг зарим талаараа хөнгөвчилж байгаа боловч бидний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, аюулгүй байдлын хувьд хэр бол?
Гол асуудал бол ямар ч гар утаснаас радио долгион туяа ялгардаг. Ихэнх эмч нар утсаар удаан ярих нь толгой, хүзүүний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн үг гэж үздэг. Учир нь хорт хавдрын эсүүд утаснаас гарч буй радио долгионыг шингээж авдаг.
Мэдээж үүнд олон хүчин зүйлс нөлөөлнө. Тухайлбал та гар утсаар хэр удаан ярьдаг, хаанаа авч явдаг, унтаж үедээ хаана байрлуулдаг вэ зэрэг орно. Гэхдээ ямар ч эрдэмтэд нэг л зүйл дээр санал нэгддэг нь гар утас, ялангуяа ухаалаг гар утас хорт хавдар үүсгэх магадлалтай зүйлсийн нэг яах аргагүй мөн.
АНУ-ын Харилцааны холбооны комисс буюу FCC нь SAR 1,6 хүртэл ялгаруулдаг гар утсыг худалдаалахыг зөвшөөрдөг.
CNET сайт болон сайтын редактор Дональд Белл орчин үеийн гар утасны алдартай загваруудыг болон тэдгээрийн аюулгүй байдалд шалгалт хийх шийдвэр гаргажээ.
Ингээд АНУ-д зарагдаж буй гар утаснуудаас хамгийн “хортой”-д нь эдгээр 5 утас орж байна.
- Motorola Droid Maxx, SAR — 1.54;
- Motorola Droid Ultra, SAR 1,54;
- Motorola Moto E, SAR 1.54 ;
- Alcatel One Touch Evolve, SAR — 1,49;
- Huawei Vitria, SAR 1,49.
Харьцуулбал iPhone 6S гар утсанд энэ үзүүлэлт 1,18 байна.
Жагсаалт хэдий бага ч хамгийн гол нь үйлдвэрлэгчдэд нь анхаарах хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл хамгийн хортой ангилалд орсон эхний гурван гар утас Motorola-гийнх байна.
Дараагийн удаа та шинэ гар утас худалдан авахаар дэлгүүр орохдоо SAR-ийн аюулгүй байдлын түвшнийг нь урьдчилж мэдэхийг хичээгээрэй. Энэ мэдээллийг интернэтээс хялбархан олох боломжтой.
1 comment
https://www.devicespecifications.com/en/model-sar/9d5644b0
gj xarj boldog yum bnaa