Энгийн энэ тестээр хэр урт наслахаа мэдэж болно

2018-09-27 15:101min1
Untitled-7

Хүний бие махбод хэр сайн үйл ажиллагаа явуулж байгааг мэдэхийн тулд олон тооны шинжилгээ өгөх шаардлагатай байдаг. Харин Бразилийн эрдэмтэн Клаудио Гиль Араужо нэгэн энгийн тест боловсруулж, хэр залууг байгааг нь тодорхойлох аргыг олжээ. Судлаачид ч энэ тестээр үнэхээр үнэн зөв хэлдэг гэж баталдаг байна.

 

1.Шалан дээр хөл нүцгэн зогсоод, хөлөө солбиж тавь. Дасгалын эхэнд танд 10 оноо байгаа.

2.Хөлөө солбисон чигээрээ суу. Ямар ч тохиолдолд биеийнхээ аль нэгийг хэсгийн дэмнэж, туслалцаа авах хэрэггүй. Хэрвээ та гар, тохой, өвдөг, эсвэл хөлөөрөө дэмнэж байж суувал 1 оноогоо алдана. Мөн суухдаа тэнцвэрээ алдаж байвал 5 оноогоо алдлаа гэсэн үг.

3.Завилсан чигээрээ хэсэг суу. Одоо гараараа түшихгүйгээр дээш босох гэж үзээрэй. Ямар нэгэн дэм тус авсан л бол дахиад 1 оноогоо алдана гэсэн үг.

4.Одоо үлдсэн оноогоороо эрүүл мэндээ тодорхойлох цаг ирлээ.

8-10 оноо бол: Сайн гэсэн үг. Та эрүүл амьдралын хэв маягийг баримталдаг бөгөөд бие хаа тань эрүүл тэгш байна. Эрүүл мэндийн хувьд асуудалгүй.

6-7,5 оноо: Муугүй. Мэдээж сайн болохыг хичээх хэрэгтэй. Гэхдээ том эрсдэл алга.

3,5-5,5 оноо: Анхааруулга. Асуудал байна. Дээрх хоёр ангиллын хүмүүсийг бодвол 6 жилийн дотор нас барах эрсдэл хоёр дахин их байна.

0-3 оноо: Маш муу. Таны бие махбод асуудалд орсон бөгөөд ойрын зургаан жилд нас барах эрсдэл “Сайн” гэсэн ангилалд багтсан хүмүүсийнхээс 6 дахин нэмэгдсэн байна.

Энэ тест нь тодорхой өвчтэй хүмүүст тохиромжгүй. Гэхдээ хүн бүр сонирхоод үзэхэд гэмгүй. Эхний хоёр ангилалд орсон хүмүүс тайван байж болох бол доорх бүлгүүдэд багтсан нь хэтэрхий оройтоогүй дээрээ эрүүл мэнддээ анхаараарай.

 

1 сэтгэгдэлтэй

  • зочин

    2018-09-28 12:15 at 12:15

    муу ёрын хог вэ.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй