Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж байгаа “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжсэнээр иргэн бүр эрүүл мэндийн цахим бүртгэлтэй болох юм байна. Төслийн хүрээнд “Эрүүл мэндийн статистикийн мэргэжилтнүүдэд зориулсан цахим эрүүл мэндийн сургалт” өнөөдөр эхэллээ. Сургалтанд 21 аймгийн эрүүл мэндийн газар, 9 дүүргийн эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, улсын төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн статистикийн мэргэжилтнүүд, 21 аймаг, нийслэл, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнууд оролцож байна.
“Цахим эрүүл мэнд” төсөл нь эрүүл мэндийн салбарт цахим бүртгэлийн шинэ тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор 330 гаруй сумын эрүүл мэндийн төв, 240 гаруй өрхийн эрүүл мэнд төвүүдийг тус бүр 4 компьютерээр хангаж, тус бүр 3 хүнийг Компьютерийн анхан шатны болон ахисан түвшний сургалтанд хамруулах юм.
хүрээндж, эрүүл мэндийн аж. Энэ хүрээнд