Цагаан сараар заавал үзэх ТАВАН шилдэг КИНО

Монгол түмний төрт ёсны их баяр Цагаан сараар та гэртээ амарч байгаа бол хоймортоо залрах цэнхэр дэлгэцэээрээ заавах үзэх таван шилдэг киног бид санал болгож байна.

“Мандухай сэцэн хатан”

920x460 Цагаан сараар заавал үзэх ТАВАН шилдэг КИНО

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд Мандухай сэцэн хатны дүрийг бүтээснээр нь монгол түмэн энэ киног андахгүй. Анх 1988 онд үзэгчдийн хүртээлж болсон дайны, намтарчилсан түүхэн киноны гол үйл явдал бол Тусгаар Монгол Улсын төлөө амь бие хайрлалгүй зүтгэсээр эцэст нь амиа алддаг залуухан чин зоригт хатан Мандухай сэцэн хатны амьдрал, үйл явдалыг харуулсан байдаг.


"Сэрэлт"

527-14397746709.Сэрэлт_1957_он Цагаан сараар заавал үзэх ТАВАН шилдэг КИНО

Монгол Уран сайхны киноны сор болох хөгжилтэй үйл явдалаар дүүрэн басхүү ухаарал хайрлах киноны нэг бол "Сэрэлт" УСК. Анх 1957 онд үзэгчдийн хүртээл болсон уг киноны найруулагчаар С.Гэндэн ажиллаж гол дүрийг олноо хайрлагдсан жүжигчин Цагааны Цэгмэд бүтээсэн байдаг. Энэ кинонд 1928 оны үед Монголд шинжлэх ухааны эмнэлэг нэвтэрч эхлэхэд хөдөө орон нутагт ирсэн орос эмч эмэгтэй, нутгийн нэр хүндтэй маарамба нарын өрсөлдөөнөөр хуучны дадал заншил, үзэл бодол, шашны нөлөөг даван туулж, хүмүүсийн үзэл бодолд эргэлт гарч, сэтгэхүйд шинэ ёс суртахуун хэрхэн төлөвшиж буй тухай өгүүлнэ.

"Тунгалаг тамир"

hqdefault Цагаан сараар заавал үзэх ТАВАН шилдэг КИНО

Зууны гэлтгүй мянганы шилдэг зохиол гэж болох Зохиолч Лодайдамбын  "Тунгалаг тамир" романаас сэдэвлэн бүтээсэн энэ кино монголын  кино түүхэн дэх хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг билээ.Энэ киног үзээгүй хүн байхгүй болов уу.

"Ардын элч"

Untitled-2_500x500 Цагаан сараар заавал үзэх ТАВАН шилдэг КИНО

Энэхүү кино нь Д.Жигжидийн анхны бие дааж найруулсан кино байсан хэдий ч мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдэж үзэгчид шүүмжлэгчдэд үнэлэгдсэн. Анх 1959 онд үзэгчдийн хүртээл болсон цагаасаа хойш өнөөдрийг хүртэл хүмүүсийн сэтгэлд хоногшисон киноны нэг болсон юм.

Зэрэг нэмэхийн өмнө

caee9c1f77f3dc505a52fc4e82a8dc73 Цагаан сараар заавал үзэх ТАВАН шилдэг КИНО

1965 онд Монголын кино дэлгэцнээ нэгэн сонин бүтээл үйлээ үзэн байж мэндэлсэн нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэвийн бичсэн “Жинс алдахын өмнө” зохиолоор Монгол Улсын ардын жүжигчин, найруулагч Дэндэвийн Чимэд-Осорын бүтээсэн “Зэрэг нэмэхийн өмнө” хэмээх кино байлаа.
Монгол ардын хошин явган үлгэрээс сэдэвлэн бүтээсэн энэхүү шинэлэг аястай, хэтрүүлэгт инээдмийн кино нь тухайн цаг үеийн МАХН-ын үзэл суртлын хатуу хяналт, урлаг утга зохиолыг ойлгож үнэлэх харалган харцанд өртөж, бараг танигдахгүй болтлоо “сэглүүлсэн” боловч уг зохиолын суурь үндэс, ноён нуруу нь сайн байсан болохоор тэсч үлдсэн гэж хэлж болно.

 

 

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.