Хоолойн өвчнийг хүрэн манжингаар эмчлэх арга

Хоолой өвдөлтийн эхний шинж тэмдэг илэрмэгц яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Мэдээж эмчид үзүүлж, тохирох эм бичүүлж уух зайлшгүй шаардлагатай. Харин бидний санал болгож буй гэрийн нөхцөлд хоолойн өвдөлтөөс салах арга бол илүү хурдан, үр дүнтэйгээр өвдөлтийг намжааж, цогц эмчилгээнд асар чухал нөлөө үзүүлэх болно.

Хоолойн өвдөлтийг хүрэн манжингаар эдгээж болно.

 

Хүрэн манжинг хоолойн өвдөлтийн үед хэрэглэхийн ач тус:

1.Үрэвслийг дарж, хоолойн хаванг буулгана.

2.Нянгийн эсрэг гайхалтай үр дүнтэй.

3.Өвдөлтийг намжаана.

4.Хэсэг газрын дархлааг бэхжүүлнэ.

5.Хялгасан судасны уян хатанг нэмэгдүүлж, цусан хангамжийг хэвийн болгоно.

6.Залгихад хөндүүртэй байдгийг эдгээж, идээг хуулна.

Хүрэн манжингийн эмчилгээ маш энгийн. Та шүүс шахагч, блэндер, эсвэл үрүүрийн тусламжтайгаар үр манжингаасаа шүүс гаргаж авах нь чухал.

3-2-1 Хоолойн өвчнийг хүрэн манжингаар эмчлэх арга

Хэрэглэх арга:

1.Энэ бол хамгийн үр дүнтэй арга. Хүрэн манжингийн 200 мл шүүсийг хоолны 1 халбага алимны цуустай холиорой. Бэлэн болсон “коктейль”-оо богино долгионы зууханд 30-35 хэм болтол халаана. Үүгээрээ өдөрт 6-7 удаа, бүрэн эдгэртэл зайлна.

2.Хоолой идээлсэн үед хоолойгоо хүрэн манжин, сонгины шүүсээр зайлаарай. Хүрэн манжингийн шүүсээ устай тэнцүү хэмжээтэй холино. 150 мл холимогтоо хоолны 1 халбага сонгины шүүс нэмээрэй. Энэ уусмалаар гурван цаг тутамд нэг удаа зайлах нь чухал.

3.Энэ дашрамд сонирхуулахад хүрэн манжингийн шүүс нь нус гоожсон ханиаданд маш сайн. Манжингийн шүүсээ устай тэнцүү хэмжээгээр хольж, бага зэрэг зөгийн бал нэмээрэй. Хамартаа 4, 4 дуслаар хоногт 4 удаа дусаана. Энэ эмчилгээг 6-7 хоног үргэлжлүүлж болно.

4.Вирусын гаралтай хоолойн өвдөлтөд 100 мл хүрэн манжингийн шүүсийг 100 мл ус, цайны 1 халбага нимбэгний шүүстэй хольж, хоолойгоо өдөрт 5-6 удаа зайлна.

5.Байнга хоолой өвдөж, ханиад хүрээд байвал чанасан хүрэн манжингийн ханд уухыг зөвлөдөг. 1 кг угаасан, хальснаас нь цэвэрлээгүй хүрэн манжинг 2 л усанд чанана. Хүрэн манжин зөөлөрмөгц хандыг нь тусдаа саванд хийж, уугаарай.

6.Дээрх хандыг 50 мл-ээр 3 удаа уух шаардлагатай. Мөн хоолойгоо зайлж болно. Хандаа хөргөгчинд хадгалж, хэрэглэхийн өмнө бага зэрэг халаах хэрэгтэй. 1 сарын турш энэ эмчилгээг хийснээр та илүү эрүүл болж, ханиаднаас сэргийлж чадна.

Хүрэн манжингийн бэлдмэлээр тодорхой найрлагад нь хэт мэдрэг биш л бол ямар ч хүн зайлж болно. Харин чанасан хүрэн манжингийн хандыг ходоодны шарх, давсагны чулуу, чихрийн шижин, ясны сийрэгжилттэй хүмүүст болгоомжтой хэрэглэхийг зөвлөж байна.

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.