Д.Трамп өөрийн нууц амраг, порно одод 130 мянган ам.доллар төлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын өмгөөлөгч Сторми Данэиэлс нэрээр алдаршсан насанд хүрэгчдийн киноны алдарт жүжигчин Стефани Клиффордод “дуугүй” байсных нь төлөө 130 мянга ам.доллар төлжээ. Ерөнхийлөгч Д.Трампт эхнэр Меланьятайгаа гэрлэснийхээ дараа  Клиффордтой амрагийн харилцаатай байсан гэж  “The Wall Street Journal” мэдээлжээ.

Сонины редакцын мэдээлснээр Ерөнхийлөгчийн нууц амрагт дээрх мөнгийг 2016 оны зун буюу Ерөнхийлөгийн сонгуулийн кампанит ажил ид өрнөж байх үед өгсөн бөгөөд  Д.Трампын өмгөөлөгчөөр дамжин Дэниэлсийн дансанд орсныг батлах хөдөлшгүй нотолгоо байгаа гэжээ. Харин Цагаан ордоноос энэ мэдээллийг үгүйсгэж байгаа аж.

 

 

 

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.