Угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы санаачлагаар Консерватив үзэлт, лалын шашинт Саудын Арабт эмэгтэйчүүд харьцангуй эрх чөлөөтэй болсоор байна. Өнгөрсөн онд тус улсад эмэгтэйчүүд нь машин жолоодох эрхтэй болсон бол саяхан спортын цэнгэлдэх хүрээлэнд олон мянган эмэгтэйчүүд анх удаа орж үзжээ.
Тус улсын баруун нутгийн Жидда хотод баасан гарагт буюу өчигдөр болсон дотоодын хөл бөмбөгийн лигийн тэмцээнийг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй хамт үзсэн байна.Цэнгэлдэх хүрээлэнгийн “гэр бүлийн хэсэг” гэсэн хэсэгт эмэгтэй үзэгчид суун тэмцээнийг үзсэн байна.
Нэгэн эмэгтэй ярихдаа “Цэнгэлдэх хүрээлэнд тэмцээн үзэх гэртээ үзэхээс огт өөр юм байна. Жолоо барих, цэнгэлдэх хүрээлэнд орохыг зөвшөөрөх зэргээр эмэгтэйчүүдийн эрх чөлөөг өргөжүүлж байгаад үнэхээр баяртай байна” гэжээ. Тус улсад эмэгтэйчүүдийн жолоо барих эрх энэ оны зургадугаар сард нээгдэх юм.