Дуучин, жүжигчин, продюсер Селена Гомес “Billboard” сэтгүүлээс шалгаруулдаг “Оны шилдэг эмэгтэй”-гээр шалгарчээ. “Хөгжим дэх эмэгтэйчүүд” ёслолын хүрээнд болох шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 30-нд Лос-Анжелест болно.

“The Hollywood Reporter-Billboard Media Group”-ийн ерөнхийлөгч Жон Аматогийн тэмдэглэснээр Гомес нь зөвхөн хит парадуудад тэргүүлээд зогсохгүй олон нийтийн хамарсан үйл ажиллагаа эрхэлдгээрээ шалгарсан гэнэ.

Өмнө нь энэхүү шагналыг Леди Гага, Тейлор Свифт, Пинк, Кэти Перри, Бейонсе, Мадонна нар хүртэж байсан юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн