АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү бага Дональд Трамп охин Хлоигийнхоо Хэллоуины баяраар цуглуулсан чихрээс хувь авах гэж байна. Энэ тухай тэрбээр “Твиттер”-тээ жиргэжээ.
Тэрбээр “Өнөөдөр би Хлоигоос чихрийнх нь тал хувийг авч, гэртээ үлдсэн хүүхдүүдэд өгөх бодолтой байна. Социализмд сургахад хэзээ ч эртдэхгүй” хэмээн бичжээ.
Трамп энэхүү жиргээндээ цагдаагийн хувцас өмссөн гурван настай охиныхоо зургийг тавьжээ. Уг зураг дээр охин гартаа чихэртэй хувингаа барьсан чигээр камер руу гунигтайгаар харжээ.
Үүнээс өмнөхөн АНУ-ын Ерөнхийлөгчийн хүү Ерөнхийлөгчид нэр дэвшигч асан Хиллари Клинтоныг Хэллоуинээр аавынх нь төрхтэй хувцсаар гангарах санал тавьсан билээ.