Трамп Тиллерсонд оюун ухаанаа шалгуулахыг санал болгов

АНУ-ын Ерөнхийлөгч Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсондоо оюуны хөгжлийн коэффицент (IQ)-оо хэмжүүлэхийг санал болгожээ.

Америкийн “Forbes” сэтгүүлийн сурвалжлагч Трамптай ярилцах үеэрээ Тиллерсон өөрийг нь тэнэг гэж дууддаг гэсэн цуу ярианы талаар юу гэж боддогийг нь асуусан байна. Хариуд нь Трамп “Үүнийг би цуу яриа гэж бодож байна. Гэхдээ тэр үнэхээр ингэж хэлсэн бол бид хоёр оюуны хөгжлийн коэффициентоо харьцуулах хэрэгтэй байх аа. Хэн нь ялахыг харин би хэлж чадна шүү” хэмээн мэдэгджээ.

Өнгөрсөн мягмар гарагт Трамп, Тиллерсон нар үдийн цайны дараахан уулзалдсан юм. Үүнээс өмнөхөн Ерөнхийлөгч Төрийн нарийн бичгийн даргадаа урьдын адил итгэдэг хэмээн ярьж байсан билээ. “Би хэнийг ч доромжилоогүй. Би хүмүүсийг доромжлох дургүй” хэмээн Ерөнхийлөгч хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Хакаби Сандерс Трамп, Тиллерсон нарын хооронд болсон хэрүүл маргаан, хоёр биеийнхээ IQ-гийн түвшинг шалгуулах тухай асуудлаар сэтгүүлчдийн тавьсан асуултад энэ нь зөвхөн тоглоом шоглоом байсан гэж хариулжээ.

Сүүлийн үед Трампын засаг захиргааны дээд удирдлагууд, ерөнхий командлагчид болон томоохон дипломатчдын дундах хагарал улам нэмэгдэж байгаа юм. АНУ гадаад бодлогодоо Хойд Солонгосын хямралаас Ираны цөмийн хөтөлбөр гээд шийдвэрлэх ёстой олон хүндрэлтэй асуудалтай тулгарсан билээ.

Өнгөрсөн долоо хоногт Тиллерсон хэвлэлийн бага хурал зарлаж, огцрох гэж байгаа тухай мэдээллийг үгүйсгэсэн байна. Гэхдээ тэрбээр өнгөрсөн долоодугаар сард Пентагон дахь уулзалтын дараа төрийн тэргүүнээс тэнэг хэмээн нэрлэсэн тухай NBC сувгийн мэдээллийг үгүйсгээгүй юм.

Тэгвэл энэ сарын эхээр Ерөнхийлөгч Трамп Төрийн нарийн бичгийн даргаа олны өмнө буруушааж, түүнийг Пхеньянтай хэлэлцээр хийх оролдлого хийхгүй, цаг авч байна гэж “жиргэжээ”.

Түлхүүр үг:

  • WordPress
  • Facebook

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.