Сербийн Гадаад хэргийн сайд, тус улсын нэгдүгээр шадар сайд Ивиц Дачич оройн зоогийн үеэр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд зориулан турк хэлээр ая дуу барьжээ. Ийнхүү тэрбээр Белградад айлчлалаар ирсэн Туркийн тэргүүнд мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Дачичийн дуулж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан аж. Бичлэгээс үзэхэд шадар сайд Osman Aga хэмээх дууг дуулсан байна. Эрдоган, түүний гэргий Эмина, Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, гэргий Тамара нарын суусан ширээний өмнө микрофон барин дуулах Гадаад хэргийн сайдын мэндчилгээ зочдод ихэд таалагдсан бололтой. Тэд баяр хүргэж, алга ташиж байлаа.

Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Сербид хоёр өдрийн айлчлал хийж байгаа юм. Баярын хүлээн авалтын үеэр Турк, Сербийн удирдагчид бэлэг солилцжээ. Эрдоган Сербийн тэргүүнд унадаг дугуй, шатар бэлэглэсэн бол Вучич хариуд нь Сербийн уламжлалт хивс болох “чилим” бэлэглэжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн