Өмнөд Солонгосын БХЯ-ны мэдээллийн баазыг БНАСАУ хакердсан уу?

2017-10-12 10:211min0
haker

БНАСАУ-аас Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээллийн бааз руу хакер халдлага хийсэн эсэх асуудалд Пентагоноос тайлбар хийлээ. “Бид Хойд Солонгосоос ирэх ямар ч аюул заналхийлэлтэй тэмцэх чадвартай, манай ажиллагааны төлөвлөгөө аюулгүй байдалд байгаа гэдэгт бид итгэлтэй байгаа” хэмээн АНУ-ын Батлан хамгаалах газрын төлөөлөгч Роб Мэннинг “Рёнхап” агентлагт мэдээлжээ.

Үүнээс өмнөхөн БНАСАУ-ын хакерууд Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны нууц баримтууд, тэр дундаа Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Уныг устгах төлөвлөгөөг хулгайлсан гэх мэдээлэл гарсан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй