Цаазын ялын 87 хувийг дөрвөн улсад гүйцэтгэдэг

Хятад, Иран, Саудын Араб, Ирак зэрэг дэлхийн дөрвөн улсад цаазын ялынх ихэнхийг гүйцэтгэж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Цаазын ялын эсрэг олон улсын өдрийн хүрээнд мэдэгдлээ. Тэрбээр үеэ өнгөрөөсөн энэхүү аргаас татгалзахыг улс орнуудад уриалсан байна. Гутерреш “Өнөөдөр бүртгэлтэй цаазын ялын 87 хувийг дөрвөн улсад гүйцэтгэж байна” хэмээн хэлжээ.

НҮБ-ын мэдээлснээр өнгөрсөн 2016 онд цаазын ялын гүйцэтгэл өмнөх 2015 онтой харьцуулахад 37 хувиар буурчээ. “Гэсэн хэдий ч бид алан хядах ажиллагаатай хамааралтайгаар цаазын ялыг эргээд сэргээх вий гэдэгт санаа зовниж байна” хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгджээ.

Үүнээс гадна цаазын ялыг нууцлалын зэрэглэлтэй гүйцэтгэх практик ажиглагдаж байгаа гэнэ. Гутеррешийн хэлснээр зарим улсын Засгийн газар хэнд, юунаас болж цаазын ял оноосон тухай мэдээллээ нууцалдаг гэжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн