МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Төрийн ордны Г танхимд хуралдаж байна. Энэ хурлаар У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах, шинэ сайд нарыг томилж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн барих тухай асуудлыг хэлэлцэх аж. Үүний дараа УИХ-ын чуулганыг өнөөдөр (2017.10.12) хуралдуулж сайд нарыг томилох сураг байна. Тус бүлэг өчигдөр (2017.10.11) хуралдаж 11 сайдын нэрийг тодруулсан билээ. Үүнд,
-Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
- Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд
- Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар
- Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
- Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
- Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
- Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
- Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
- Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад С.Чинзориг нар нэр дэвшээд байна.