Австри улсад энэ аравдугаар сарын 1-нээс эхлэн нүүр халхалсан алчуур тэргүүтнийг зүүхийг хориглосон хууль мөрдөгдөж эхэллээ. Түүнчлэн баярын биш өдрүүдэд багт наадмын баг зүүх, эмчийн зааваргүйгээр маск зүүхийг ч хоригложээ. Харин халдвараас хамгаалж нүүрээ халхалсан эмч нарт энэ хориг үйлчлэхгүй юм байна.

Шинэ хоригоос болж алиалагч нар, туялзуур сэлэмний тамирчид, түүнчлэн хүйтэнд нүүрээ ороолтоор ороосон хүмүүс асуудалд орж болзошгүй байгаа аж. Хууль зөрчсөн хүмүүсийг 150 еврогоор торгоно. Энэхүү хориг нь тус улсад цагаачид орж ирсэнтэй холбоотойгоор батлагджээ.

Эх сурвалж: РИА Новости

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн