Итали улс БНАСАУ-д дарамт үзүүлэх зорилгоор Хойд Солонгосын Элчин сайдын итгэмжлэлийг зогсоох гэж байна. Энэ тухай Италийн ГХЯ-ны тэргүүн Анжелино Альфано мэдэгджээ. “Бид БНАСАУ-ын Элчин сайдын итгэмжлэлийг татах эцсийн шийдвэр гаргасан. Элчин сайд Италийг орхих ёстой” гэжээ.
Ийм шийдвэр гаргасан нь БНАСАУ пуужингийн болон цөмийн туршилтаа үргэлжлүүлсээр байгаатай холбоотой гэнэ. “Аюулгүйн зөвлөлийн хоригийн хороог тэргүүлдгийн хувьд Итали улс олон улсын нийгэмлэгийг тус дэглэмд дарамт үзүүлэхийг дэмжээсэй гэж хүсч байна” хэмээн Альфано тэмдэглэжээ.
Эх сурвалж: La Repubblicca
1 comment
МАНАЙХ Ч БАС ДЭЛХИЙН ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨ ХОЙД СОЛОНГОСЫН ЭЛЧИНГ БУЦААХ ХЭРЭГТЭЙ.