НҮБ 2006 оноос Пхеньянын эсрэг нийт 16 хориг хэмжээ авсан. Хориг тавих болсон шалтгаан нь тус улс газар нутгаа харийн халдлагаас хамгаалах нэрээр хэрэгжүүлж буй цөмийн зэвсгийн хөтөлбөр юм. Тэгвэл НҮБ саяхан шинэхэн хоригоороо Хойд Солонгос руу нийлүүлэх импортын барааг хязгаарлав.
Гэвч эдгээр хориг арга хэмжээ нь Хойд Солонгосыг цөмийн пуужингийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээ болиход нөлөөлж чадаагүй. Үүнийг удирдагч Ким Жон Уны удирдлаган доор хийсээр ирсэн цөмийн зэвсгийн туршилт харуулж байгаа юм.
Хэлбэлзэлтэй ДНБ
Хойд Солонгосын хөгжлийн тухай баримт олох гэдэг бараг боломжгүй аж. Гэвч түүний тухай мэдэж авах бололцоотой хамгийн ойрхны эх сурвалж нь Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын алба, Нэгдлийн яамны мэдээлэпд үндэслэж тус улсын банкнаас жил бүр хөрш улсынхаа тухай гаргадаг мэдээлэл юм.
Энэ банкны судалгаагаар Хойд Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт сүүлийн арван жилд өсөж, буурч байгаа юм. Хойд Солонгосын хувьд 1999 оноос хойш дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 6.1 байсантай харьцуулахад өнгөрсөн жил 3.9 хувиар өсчээ.
Банкныхны онцлон дурдсанаар газар тариалан, загасчлал, ойн аж ахуй салбар +2.5, уул уурхай +8.4 мөн цахилгаан эрчим хүч, ус үйлдвэрлэх салбарт +22.7 хувиар бүтээгдэхүүний үзүүлэлт тус тус нэмэгджээ. Харин барилгын салбарын үзүүлэлт нь 1.2 хувиар өссөн байна.
Энэ үзүүлэлт нэмэгдэхэд орон сууцны болон өөр бусад чиглэлийн барилгуудыг ихээр барьж байгаа нь нөлөөлж байна” гэж тус банкнаас өнгөрсөн долдугаар сард гарсан мэдээлэлдээ дурджээ. Тус банкны мэргэжилтэн Шин Сун Чихол “Хойд Солонгосын эдийн засгийн бүтэц их хэврэг” тиймээс дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт тогтвортой байдаггүй гэв.
Уул уурхай
Олон арван жилийн турш Пхеньянын улс төрийн мөн эдийн засгийн гол түнш нь Хятад байж. Хойд Солонгосын дотоодын бүтээгдэхүүний 81 хувь Хятад руу гардаг. Харин 8.4 хувийг тэндээс импортолдог байсан аж. Хоёр улсын хувьд цахилгаан эрчим хүчний худалдаа чухал байжээ.
Өмнөд Солонгосын банк голчлон нүүрс, зэс, тугалга олборлосноор Хойд Солонгосын уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт 8.4 хувиар өссөн гэж бүртгэжээ. Харин Засгийн газрын Нэгдсэн Институтийн шинжээч Ким Сук жинхэлэхдээ одоог хүртэл Хойд Солонгос хориг арга хэмжээг тоохгүй явж ирсэн.
Харин нүүрс зарахыг хориглосон нь нөлөө үзүүлж мэднэ гэжээ. Тэрээр Ротерс агентлагт “Хойд Солонгос зарим хоригоос зайлсхийж чадаж байсан, гэхдээ нүүрс бол тэдний эдийн засгийн гол түүхий эд” гэж ярьсан байна.
Ажил эрхлэлтийн байдал
Сүүлийн арван жилд дэлхийд ажилгүйдлийн төвшний дундаж үзүүлэлт 5.5-6.2 хувийн хооронд хэлбэлзэж байна. Харин Хойд Солонгост ажилгүйдлийн төвшин энэ үзүүлэлтээс доогуур байгаа юм. Дэлхийн банкнаас гаргасан статисктик судалгаагаар Хойд Солонгосын өнгөрсөн жилийн ажилгүйдлийн төвшин 4.3 хувь байсан. Харин сүүлийн арван жилд 0.2 хувь болж өөрчлөгдсөн гэж мэдээлжээ.
Хойд Солонгосын жилийн орлого дэлхийн хамгийн бага орлого олдог улсуудын тоонд ордог. Жилд олдог үндэсний цэвэр орлого нь АНУ–ын 1.300 ам. Доллартай тэнцдэг бол түүний зүүн талын хөрш улсуудын жилийн орлого нь 20 дахин их юм. Хойд Солонгос нь олон улсын хориг арга хэмжээ тавиулсан ч гэсэн түүний дотоод бүтээгдэхүүний 25 хүртлэх хувийг улсынхаа зэвсэгт хүчин болон цөмийн пуужингийнхаа хөтөлбөрт зарцуулдаг байна.
Худалдааны тэнцвэр
Хойд Солонгос экспортынхоосоо илүү олон тооны бүтээгдэхүүн импортлодог тул худалдааны тэнцвэр үргэлж сөрөг байсаар ирсэн юм. Гэхдээ эдийн засгийн компани “Trading Economics” –ийн үзүүлсэн баримтаар 2008 оноос хойш энэ алдаа нь тогтмол буурч байгаа юм.
Пхеньян олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээний үеэр ч бие даасан үзэл бодол баримтлалаа хадгалсаар ирсэн. Гэвч ирэх саруудад шинэ сорилтуудтай тулгарах болно. Хятадын Засгийн газар тус улсын газар нутагт үйл ажиллагаа явуулдаг Хойд Солонгосын компаниуд ирэх нэгдүгээр сараас эхэлж гарах ёстой гэж мэдэгдсэн юм. Ким Жон Уны дэглэмийн хувьд гарц,боломж хумигдсаар байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
6 comments
ДАРАНГУЙЛАГЧ НЬ ТАРГАЛААД АРД ТҮМЭН НЬ ТУРААЛДАА ОРООД БАЙГАА УЛС ЯАЖ Ч БАЙЛДАХ ВЭ ДЭЭ.ЗҮГЭЭР Л ЦӨМИЙН ЗЭВСГЭЭ УСТГААД ДЭЛХИЙТЭЙ ХӨЛӨӨ НИЙЛҮҮЛЭЭД ЯВЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА. ЭСВЭЛ ДЭЛХИЙН ЭЗЭН ХААН БОЛОХ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ БИЗ.
Тэнэг минь өөрсдийгөө алуурчин амеркуудаас хамгаалаад байгааг ойлгохгүй байна уу малаа.
1990 онд ясан дээр арьс нөмөрсөн байсан ардчилалынхан өнөөдөр хүзүүгүй болтлоо таргалсан байхын юу гэхэв . Өөрийн толгой дээрх эврээ үзэхгүй хүний толгой дээрх өвс үзэв гэгчээр энэ МОНГОЛ биш байхоо хэ хэхэ
uulan deer garaad orilchihood irdee
ЭНЭ АНУ ГЭХ АЛУУРЧИН ИМПЕРЛИСТҮҮДЭЭС БИД ХАМГААЛЖ ТЭМЦЭЛД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ ЁСТОЙ.МОНГОЛЧУУДАА.СОЛОНГОСЧУУД ЭХ ОРОН АРД ИРГЭДЭЭ ТЭДНЭЭС ХАМГААЛАХ ЭРХТЭЙ.
Тийм бол хятад улсыг пуужингаар харвах шалтаг гарч байгаа юм бишүү. Өмнөд солонгосыг устгаж байсанаас хятад улсыг доройтуулж авах нь зүүн өмнөд азийн орнуудад тусгаар тогтнолоо авч үлдэх гарц гэж харж байгаа.